Дотоод ачаа тээврийн даатгал

Даатгуулагчийн ачаа бараа, эд материалыг гэрээний үндсэн дээр Монгол улсын нутаг дэвсгэрт тээвэрлэх үед учрах хохирлоос хамгаалах ач холбогдолтой даатгал.


Даатгалын хамгаалалт

1

Байгалийн бүх төрлийн эрсдэл

2

Гал түймэр, бүх төрлийн тэсрэлт, дэлбэрэлт

3

Тээврийн хэрэгсэл, онхолдох, өөр хоорондоо эсвэл биет зүйл мөргөх, цохих, гүүрний нуралт

4

Тээврийн хэрэгсэл болон нисдэг тэрэг, онгоц сураггүй алга болох

5

Тээврийн хэрэгсэл усанд живэх, шидэгдэх, хөвөх

6

Чингэлэг баглаа боодолд ус нэвтрэн орох, усанд автгадах

7

Даатгалын тохиолдол болсон үед ачааг шилжүүлэх явцад учирсан хохирол

8

Гэрээнд заасан эрсдэлийн улаас ачаа бараа саатаж, тухайн ачаа барааны төрөл, шинж чанар, цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалаад ачаа бараа хөлдөх, муудах, чанарын шаардлага хангахгүй болох эрсдэл


  • Алхам 1 - Нөхөн төлбөрийн материал бүрдүүлж даатгалд илгээх (маягт татах)
  • Алхам 2 - Нөхөн төлбөрийн материалтай танилцаж хянах
  • Алхам 3 - Нөхөн төлбөрийн шийдвэр гаргах
  • Алхам 4 - Даатгуулагчийн дансанд нөхөн төлбөрийг шилжүүлэх

  • Даатгагч Монгол Улсын Даатгалын тухай хуулийн 8.5 дугаар зүйлд заасан үндэслэл үүссэн болон энэхүү даатгалын онцлогоос хамаарч дараах тохиолдлуудад аливаа үүрэг хариуцлага хүлээхгүй бөгөөд нөхөн төлбөр төлөхөөс татгалзана.
  • Даатгалын хураамж төлөгдөөгүй бол.
  • Дайн байлдаан, халдлага, дайнтай дүйцэх үйл ажиллагаа (зарлагдсан болон зарлагдаагүй дайн) иргэний дайн, бослого, үймээн самуун, хувьсгал, терроризм, хуйвалдаан болон цэргийн хүчээр булаан эзлэх үйл ажиллагаанаас үүдсэн осол, өвчлөл;
  • Даатгалын гэрээнд заасан Даатгуулагчийн хариуцах хэсэг буюу өөрийн хүлээх хариуцлагын хэмжээгээр.
  • Үүссэн хариуцлага нь өөр даатгалаар хамгаалагдсан гэрээний дагуу даатгасан хувь хэмжээний нийт даатгасан хувь хэмжээнд хувь тэнцүүлэн олгоно.
  • Тухайн гэрээнд тусгайлан зааж өгөөгүй бол төрөл бүрийн торгууль, хүү, ял шийтгэл, түүнтэй адилтгах төлбөр.
  • Даатгалын тохиолдол эсэх нь нотлогдох боломжгүй буюу нотолгоогүй хохирол.
  • Даатгуулагчийн хийсэн хууль бус үйлдэл, түүний үр дагавараас үүдсэн хохирол.

Байгууллагын даатгалын гэрээний нөхөн төлбөр олгохгүй ерөнхий нөхцөл ийм байх ба тухайн бүтээгдэхүүний онцлогоос хамааруулан талууд харилцан тохиролцож нөхөн төлбөр олгохгүй нөхцөлийг өөрөөр гэрээ байгуулж болно.



Байгууллагын даатгал

Эд хөрөнгийн даатгал