Мөнх даатгал

Бидний тухай

Гүйцэтгэх захирлын мэндчилгээ

Мөнх Даатгал компанийн үйл ажиллагаатай танилцаж буй эрхэм таны энэ өдрийн амар амгаланг эрэн мэндчилье.

Манай компани 2004 онд байгуулагдсан цагаасаа эхлэн харилцагчдадаа мэргэжлийн ёс зүйтэй, даатгалын үйлчилгээг тогтмол үзүүлсээр ирсэн бөгөөд 2019 онд компанийнхаа стратегид өөрчлөлт оруулж, өдрөөс өдөрт өсөн дэвжиж буй Монголын даатгалын зах зээлд өөрийн гэсэн шинэ өнгө төрхийг бий болгон, байр сууриа өргөжүүлэн тэлж, Улаанбаатар хот болон 21 аймаг, 330 суманд салбар, төлөөлөгчийн газраа байгуулан Монгол улсын өнцөг булан бүрт даатгалын үйлчилгээг хүргэн ажиллаж байна.

Даатгалын салбар нь харилцагчдынхаа эрүүл мэнд, амь нас, эд хөрөнгө, хариуцлагыг хэрэгтэй цагт нь учирч болох санхүүгийн эрсдэлээс хамгаалдаг хариуцлагатай салбар тул бид харилцагчиддаа хамгийн чанартай, хэрэгцээ шаардлагад нь тохирсон даатгалын бүтээгдэхүүн үйлчилгээг тусгайлан гаргаж ажилладаг. Бид Улаанбаатар хотын завгүй амьдрал, стресснээс харилцагчдаа ангид байлгах үүднээс технологийн сайжруулалт хийж онлайн даатгал, онлайн нөхөн төлбөрийн үйлчилгээ, 24 цагийн шуурхай дуудлагын үйлчилгээг нэвтрүүлэн ажиллаж байна.

Бидэнд итгэл хүлээлгэн, эрсдэлгүй ирээдүйн төлөө хамтдаа урагшилж буй нийт даатгуулагч, харилцагч та бүхний ажил үйлс тань амжилт бүтээлээр дүүрэн байх болтугай.

 

“Мөнх даатгал” ХХК-ийн

Гүйцэтгэх захирал

М.Жалавдорж

GFS

Танилцуулга

Мөнх Даатгал ХХК нь 2004 оноос ердийн даатгалын хэлбэрээр даатгалын үйл ажиллагаа эрхлэн явуулж ирсэн үндэсний хөрөнгө оруулалттай даатгалын компани юм.
Бид Санхүүгийн зохицуулах хорооноос батлагдсан 11 хэлбэрийн 46 даатгалын бүтээгдэхүүн үйлчилгээг Монгол орон даяар 21 аймгийн салбар, даатгалын төлөөлөгчөөр дамжуулан монгол орны өнцөг булан бүрд хүртээмжтэйгээр харилцагч, даатгуулагч нартаа хүргэн ажиллаж байна.
Бидний үйл ажиллагаа сүүлийн жилүүдэд эрчимтэй өргөжин, хураамжийн орлогын өсөлтөөр салбартаа тэргүүлж байгаа нь харилцагч, даатгуулагчдаа дээдлэн, тэдэнд учрах эрсдэлээс бүрэн хамгаалан ажилласны үр дүн юм.

Бидний уриа:

Арыг тань бат даах анд нөхөр

Хувьцаа эзэмшигчид:

- Т.Оюунгэрэл

- Ч.Жигжид

- Б.Наранбаатар

- Б.Манлай

- М.Жалавдорж

- И.Гандуулга

- Ж.Мөнхсүх

- Б.Батбаяр

Бүтэц зохион байгуулалт харах

Ажилтны ёс зүйн дүрэм харах

Даатгалын ёс зүйн дүрэм харах

 

 

Эрхэм зорилго

Компанийн харилцагч, ажиллагсад, түншүүдийн эрх ашгийн холбоог эрхэмлэн орчин үеийн арга барилыг даатгалын үйл ажиллагаандаа нэвтрүүлж, санхүүгийн бодитой, итгэлтэй, зөв даатгалын компани байх.

Үнэт зүйлс

  • Мэргэжлийн, ёс зүйт, эв эетэй хамт олон
  • Ашид хамтдаа даатгуулагч, харилцагч
  • Хариуцлагатай найдвартай түншлэгч
  • Эрүүл ашиг, бодитой хөрөнгө оруулагч, хувьцаа эзэмшигч

Алсын хараа

Бид ёс зүйг эрхэмлэн мэргэжлийн хүчирхэг хамт олныг төлөвшүүлж салбарын хөгжлийг түүчээлсэн шилдэг компани байна.

Удирдлагын баг


Оюунгэрэл

Т.Оюунгэрэл

ТУЗ-ын дарга
Жалавдорж

М.Жалавдорж

Гүйцэтгэх захирал
Наранбаатар

Б.Наранбаатар

Ерөнхийлөгч
Мөнхнасан

Д.Мөнхнасан

Бизнес хөгжлийн газрын захирал
Тэлмэн

Б.Тэлмэн

Даатгалын газрын захирал
Баярсайхан

З.Баярсайхан

Санхүү захиргааны газрын захирал