Энэхүү даатгал нь таныг Бүгд Найрамдах Солонгос улсад сэтгэл амар ажиллаж амьдрах, аялахад зориулагдсан даатгал юм. Та Солонгом улсад аялаж байх үедээ гэмтэж бэртэх, ачаа тээшээ алдах гэх мэт гэнэтийн нөхцөл байдал үүсэх үед энэ даатгал нь таныг санхүүгийн дарамтнаас хамгаалах ач холбогдолтой даатгал юм.
Даатгалын үнэлгээ: 50,000$
Даатгалын хамгаалалт
ЭМНЭЛЭГ, ЭМЧИЛГЭЭНИЙ ЗАРДАЛ |
Даатгуулагчийн гадаад улс оронд зорчих хугацааны гэнэтийн өвчлөл болон гэнэтийн ослын улмаас хэвтэн эмчлүүлэх, хагалгаа, эмчилгээний төлбөр болон эмчлэгч эмчийн бичсэн эм тарианы ердийн, нэн шаардлагатай, зайлшгүй зардлыг сонгосон багцаас хамааран хамгаалалтын хэмжээ хүртэл нөхөн төлнө. |
|
ШҮДНИЙ ЯАРАЛТАЙ ТУСЛАМЖ
|
Гадаад улс оронд Даатгуулагч гэнэтийн өвчлөл, гэнэтийн ослын улмаас шүдний эмчилгээний тусламж шаардлагатай болох тохиолдолд шүд авах, шүдний өвдөлт, халдварын эмчилгээг 450 ам.доллар хүртэл нөхөн төлөх ба Даатгуулагчийн хариуцах хэсэг 50 ам.доллар байна. |
|
ШАРИЛ ЗӨӨН ТЭЭВЭРЛЭХ
|
Даатгуулагч гадаад оронд аялах хугацаандаа нас барсан тохиолдолд шарилыг тээвэрлэн, нутагт нь авч ирж улмаар оршуулах газар хүргэх тээврийн зардлыг хариуцна. (Оршуулах, чандарлах эсвэл оршуулгын ёслолын үйл ажиллагааны зардал хамаарахгүй). |
|
МОНГОЛ РУУ ЯАРАЛТАЙ БУЦАХ
|
Даатгуулагчийг гадаад улс оронд аялах хугацаанд гэр бүлийн гишүүдээс хэн нэгэн нь (зөвхөн хамт амьдардаг) нас барсны улмаас Даатгуулагч аяллыг зогсоон маршрутын бус тээврийн хэрэгслээр эх орондоо яаралтай буцах тохиолдолд зардлыг төлнө. Энэ тохиолдолд аялал зогсоох шаардлагатайг нотлох бичиг баримт эсвэл гэрчилгээ (нас барсны)-г бүрдүүлнэ. |
|
ХУУЛИЙН ЗАРДАЛ
|
Даатгуулагч гадаад оронд байх хугацаандаа Даатгуулагчийн өөрийн буруутай зам тээврийн ослын улмаас шүүхэд татагдах тохиолдолд хуульч, өмгөөлөгчийн зардлыг 2100 ам.доллар хүртэл нөхөн төлнө. |
|
Гадаад паспорт, жолооны үнэмлэх, иргэний үнэмлэх алдагдах |
Гадаад паспорт, жолооны үнэмлэх, иргэний үнэмлэхээ хаяж гээгдүүлсэн тохиолдолд шинээр авах эсвэл түүнтэй адилтгах бичиг баримтыг консулын газраас авах зардлыг нөхөн төлнө. |
|
НИСЛЭГТ БҮРТГЭЛТЭЙ АЧАА ТЭЭШ АЛДАГДАХ ҮЕИЙН НӨХӨН ТӨЛБӨР
|
Даатгуулагчийн бүртгүүлсэн ачаа тээш болон эд зүйлс тээвэрлэгчийн үйл ажиллагааны улмаас алдагдсан тохиолдолд олж авах, нөхөн бүрдүүлэхэд зориулан 210 ам.доллар хүртэл нөхөн төлнө. Даатгуулагч ачаа тээшин доторх эд зүйлийн жагсаалт, үнэ, худалдан авсан хугацаа зэрэг тодорхой мэдээллийг өгөх шаардлагатай. Олон улсын ачаа тээшинд хүлээх хариуцлагын журмыг үндэслэн нөхөн төлбөрийг тооцоолно. Алдагдсан ачаа тээш доод тал нь 21 хоног буюу тээвэрлэгч байгууллагын санал болгосон хугацаанд олдох боломжгүй нь тогтоогдсон нөхцөлд нөхөн төлбөрийг олгоно. Энэхүү хамгаалалтад бэлэн мөнгө, үнэт эдлэл, дебет болон кредит карт аливаа нэгэн бичиг баримт хамаарахгүй. |
|
АЧАА ТЭЭШ ХОЦРОХ ҮЕИЙН НӨХӨН ТӨЛБӨР
|
Даатгуулагчийн IATA-ийн бүрэлдэхүүнд багтдаг агаарын тээврийн компанид бүртгүүлсэн ачаа тээш 6 цагаас дээш хугацаагаар хойшлогдсон тохиолдолд ойр зуурын хэрэгцээтэй зүйлс худалдан авах зориулан 100 ам.доллар хүртэл нөхөн төлбөр олгоно. Энэ тохиолдолд агаарын тээврийн компанийн албан ёсны тодорхойлолтыг үндэслэнэ. |
|
НИСЛЭГ СААТАХ
|
Даатгуулагчийн хуваарьт нислэг 6 цагаас дээш хугацаагаар хойшлогдсон тохиолдолд нислэг саатсаны улмаас гарах нэмэлт зардалд (зочид буудал, хоол, унааны зардал) зориулан дараах хязгаарт багтаан эх баримтуудыг үндэслэн нөхөн төлбөр олгоно.
Төлбөрийн нэхэмжлэлийн эх хувийг үндэслэн 180 ам.доллар хүртэл нөхөн төлнө. Энэхүү хамгаалалт нь агаарын тээврийн компани болон нисэх эсвэл буух онгоцны буудал эсвэл үйлчилгээ үзүүлэгч гэрээт компаниудын ажилчдын ажил хаялтын улмаас нислэг хойшилсон тохиолдолд хамаарахгүй. Мөн тогтмол бус эсвэл чартер нислэг саатсан тохиолдолд хамаарахгүй. Монголоос нисэх үед нислэг хойшилсон тохиолдол хамаарахгүй. Даатгуулагч нь тээвэрлэгч компани, түүний төлөөлөгч агентаас нислэг хойшлогдсон өдөр, шалтгаан зэргийг тодорхой заасан, нислэг хойшлогдсон тухай тодорхойлолтыг ирүүлнэ. Энэ хамгаалалтын дагуу нөхөн төлбөрийг олгохдоо баталгаажуулалт хийлгэсэн суудал бүхий онгоцны тийзэд заасан хугацаанаас эхлэн тооцно. |
|
НИСЛЭГЭЭС ХОЦРОХ
|
Даатгуулагч гадаад руу нисэх эсвэл эх орон руугаа буцаж нисэхдээ нийтийн тээврийн үйлчилгээний эвдрэл гэмтэл эсвэл тухайн зорчиж явсан тээврийн хэрэгслийн осол, эвдрэлийн улмаас олон улсын нисэх газартаа очиж чадаагүйн улмаас урьдчилан захиалсан байсан нислэгээс хоцорсон тохиолдолд Даатгагч нь зайлшгүй шаардлагатай нэмэлт зардал, зочид буудлын зардлын баримтыг үндэслэн даатгалын хамгаалалтын хүснэгтэд заасан хэмжээ хүртэл Даатгуулагчид нөхөн төлнө. Хамаарахгүй нөхцөл:
|
Даатгуулагч:
Даатгагч:
Даатгуулагч даатгалын гэрээнд заасны дагуу нөхөн төлбөрийн материалаа бүрдүүлнэ.
Латин үсгээр бичнэ үү.
Латин үсгээр бичнэ үү.
Латин үсэг оролцуулан форматын дагуу бичнэ үү.
Кирилл үсэг оролцуулан форматын дагуу бичнэ үү.
Жич: Даатгалын хураамжийг тухайн даатгал хийлгэж буй өдрийн Монгол Банкны албан ханшаар тооцож төгрөгөөр авна.
Төлбөр төлсний дараа таны имэйл хаягаар бид гэрээг нь илгээх болно.