Гадаадад зорчигчидын гэнэтийн ослын даатгал

Даатгуулагч нь гадаад оронд аялаж байх үед гэнэтийн, санамсаргүй, төлөвлөгдөөгүй осол болон өвчлөлийн улмаас зарцуулсан эмчилгээ, үйлчилгээний зардал, төлбөрийг нөхөн төлөх ач холбогдолтой даатгал юм.


Даатгалын үнэлгээ

Даатгалын үнэлгээний дээд хэмжээ нь 50,000.00 ам доллар хүртэл байна

Даатгалын хамгаалалт

1

Гадаад дахь эмнэлэг эмчилгээний зардал

2

Осол эсвэл өвчлөлийн улмаас Даатгуулагчийн тээвэрлэх болох эх оронд буцаах зардал

3

Яаралтай шүдний эмчилгээ

4 Шарилыг эх орон буцаах зардал

5 Нислэгт бүртгүүлсэн ачаа тээш, эд зүйлс алдагдах, хохирол учрах

6 Гадаад паспорт, жолооны үнэмлэх, иргэний үнэмлэх хаях, алдах


  • Даатгалын тохиолдол болсон нэн даруй даатгагч руу И-мэйл info@munkhdaatgal.mn, facebook page, болон утсаар +976 7599-1100 утсаар мэдэгдэж зөвөлгөө мэдээлэл авна уу.
  • Даатгуулагчтай холбогдох боломжгүй үед: Даатгалын тохиолдолын тухайн орчин нөхцөл, ослын учир шалтгааныг нотлохуйц зураг, бичлэг хийж баримтжуулах, эрүүл мэндийн тусламж болон бусад байгууллагаад тусламж авсан бол батагаажуулах бичиг баримтыг цуглуулж даатгагчтай холбогдох боломжтой болсон даруй холбогдож мэдэгдэнэ.

  • Алхам 1 - Нөхөн төлбөрийн материал бүрдүүлж даатгалд илгээх (маягт татах)
  • Алхам 2 - Нөхөн төлбөрийн материалтай танилцаж хянах
  • Алхам 3 - Нөхөн төлбөрийн шийдвэр гаргах
  • Алхам 4 - Даатгуулагчийн дансанд нөхөн төлбөрийг шилжүүлэх

Даатгагч дараах тохиолдлууд болон түүнээс учирсан хохирлын даатгалын нөхөн төлбөрийг бүрэн буюу зарим хэсгийг олгохоос татгалзана. Үүнд:

 

  • Даатгуулагч санаатайгаар хохирол учруулсан буюу даатгалын тохиолдол бий болох нөхцөл, орчныг бүрдүүлсэн;
  • Үймээн самуун  бослого болон терроризмын үйл ажиллагаа, тохиолдол:
  • Энхийн цагт цэрэг арми, дотоодын цэргийн  үйл ажиллагаа
  • Олон улсын зэвсэгт мөргөлдөөн  болон зарласан эсвэл зарлаагүй дайн.
  • Цөмийн болон радио идэвхит бодисын нөлөөлөөс үүсэн хохирол
  • Даатгуулагч мөрийтэй болон бооцоотойт тоглоомонд оролцох, бие хамгаалах бусад үед хийсэн  зодооноос үүссэн хохирол:
  • Даатгуулахаас өмнөх өвчлөл гэмтэл:
  • Даатгуулагч спорт тэмцээн уралдаан , бэлтгэл, сургуулилт болон туршилтанд оролцох
  • Мото спорт болон мотоциклийн уралдаан тэмцээнд оролцох
  • Спортын холбоо эсвэл ижил төрлийн байгууллагаас зохион байгуулсан тэмцээн уралдаанд оролцох
  • Цанаар гулгах эсвэл түүнтэй адил спортод оролцох
  • Гадаад оронд байнга оршин суух, эсвэл гадаадад сурч буй оюутан
  • Олон нийтэд үйлчлэх , хүн тээвэрлэх , зөвшөөрөлгүй агаарын тээврийн хэрэгсэл болон нисдэг тэргээр зорчих
  • Ажил хийж байх тохиолдолд ажлын байран дээрх осол гэмтэл, хөдөлмөрийн осол, Даатгуулагчийн гүйцэтгэсэн ажилтай салшгүй холбоотой эрсдэлийн үр дагавар.


Иргэдийн даатгал

Эрүүл мэнд, гэнэтийн ослын даатгал