Комплаенс бол байгууллагын үйл ажиллагаанд хууль тогтоомж дүрэм журам, олон улсын гэрээ, стандартыг дагаж мөрдөх, бүтээгдэхүүн үйлчилгээ үзүүлэхдээ мэргэжлийн стандартыг баримтлах, эдгээрийг зөрчсний улмаас учирч болзошгүй эрсдэлийг олж тогтоох, урьдчилан сэргийлж бууруулах бизнесийг саадгүй, амжилттай явуулах тухай ойлголт юм.
“Мөнх даатгал” ХХК нь үйл ажиллагаандаа хууль тогтоомж, дүрэм журмыг баримталж, ажил үйлчилгээ үзүүлэхдээ мэргэжлийн стандартыг баримтлах, мэргэжлийн ёс зүй, харилцагчийн эрх ашгийг хамгаалах, эдгээрийг зөрчсний улмаас учирч болзошгүй эрсдэлийг олж тогтоох, урьдчилан сэргийлэх, байгууллагын эрхэм зорилго, алсын хараанд нийцсэн дотоод сахилга бат, зохистой засаглалыг бий болгон ажиллаж байна.