ЦЕГ-ын Тээврийн цагдаагийн албанаас зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, замын хөдөлгөөнд оролцохдоо бие биедээ хүндэтгэлтэй, хариуцлагатай, соёлтой оролцохыг уриалсан "НЭГ ЗАМ - НЭГ СОЁЛ" аяныг эхлүүллээ.
Орон нутгийн замд гарч буй зам тээврийн ослын гол шалтгаан нөхцөл нь:
- хурд хэтрүүлэх,
- гүйцэж түрүүлэх үйлдэл хориглосон нөхцөлд хийх,
- бүрэн бус тээврийн хэрэгсэлтэй хол замд гарах,
- жолоочийн нойр дутуу ядарсан зэрэг байдаг байна.
Тухайлбал Монгол улсад жилд дунджаар 600 гаруй хүн зам тээврийн ослоор нас бардаг ба үүний 60-70% нь зуны дэлгэр цагт хөдөө нутгаар аялж байх үед амь нас,эрүүл мэндээрээ хохирдог харамсалтай тоон мэдээ байдаг.
Тиймээс та орон нутагт зорчихдоо:
- Хурдаа тохируулж,
- Гэрлээ шилжүүлж,
- Дохиогоо өгч хэвшицгээе.
Хотын хөдөлгөөнд оролцохдоо:
- Шаардлагагүй тохиолдолд сигнал дохиогоо багасгая,
- Замын хөдөлгөөнд оролцохдоо нэг нэгэндээ хүндэтгэлтэй хандъя.
Та бүхэн болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж аялал, амралтаа ая тухтай өнгөрүүлээрэй!