Хүүхдийн даатгал

Таны хүүхдийг учирж болзошгүй гэнэтийн ослоос улбаатай санхүүгийн эрсдэлд орохоос хамгаалах даатгал.


Бүтээгдэхүүний давуу тал

  • 24 цагийн хамгаалалт
  • Монгол улсын нутаг дэвсгэрт бүрэн үйлчилнэ
  • Нөхөн төлбөрөө эмчилгээний зардлаар эсвэл тэтгэмж хэлбэрээр авах боломжтой

Даатгалын үнэлгээ

Даатгуулж буй хүүхдийн эцэг эх, халамжлагч тогтооно

Даатгалын хамгаалалт

1

Байгалийн эрсдэл

Хүчит салхи, цасан ба шороон шуурга, цочих хүйтрэл, хүйтэн бороо, аадар бороо, үер усны аюул, газар хөдлөлт, хөрсний нуралт, гулгалт, гал түймэр, аянга цахилгааны улмаас бэртэж гэмтэх

2

Ахуйн эрсдэл

Элдэв зүйлд цохиулах, хавчигдах, хавчуулах, унах, түлэгдэх, хөлдөх, осгох, наран цохиулах, угаартах, хорт хийнд хордох

3

Мал амьтны нөлөөллөөр үүсэх эрсдэл

Морь малнаас унах, чирэгдэх, малд дайруулах, мөргүүлэх, өшиглүүлэх, хазуулах

4

Зам тээврийн ослоос үүдэлтэй эрсдэл

Авто осолд өртөх, мөргүүлэх, дайруулах, унах, живэх


  • Гэнэтийн осолд өртсөн бол нэн даруй эмнэлгийн тусламж авна
  • Үүний дараа даатгагч руу 7599-1100 утсаар мэдэгдэж чиглэл авна уу.
  • Даатгуулагчтай холбогдох боломжгүй үед: Эмнэлгийн тусламж авсан, эмч болон эм тарианы зардал болон эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн баримтжуулах ёстой ба даатгагчтай утсаар холбогдох боломжтой болсон даруй холбогдож мэдэгдэнэ.

  • Алхам 1 - Нөхөн төлбөрийн материал бүрдүүлж даатгалд илгээх (маягт татах)
  • Алхам 2 - Нөхөн төлбөрийн материалтай танилцаж хянах
  • Алхам 3 - Нөхөн төлбөрийн шийдвэр гаргах
  • Алхам 4 - Даатгуулагчийн дансанд нөхөн төлбөрийг шилжүүлэх

Даатгагч дараах тохиолдлууд болон түүнээс учирсан хохирлын даатгалын нөхөн төлбөрийг бүрэн буюу зарим хэсгийг олгохоос татгалзана. Үүнд:

 

  • Даатгуулагч санаатайгаар хохирол учруулсан буюу даатгалын тохиолдол бий болох нөхцөл, орчныг бүрдүүлсэн;
  • Гэрээнд тусгаагүй эрсдэл, шалтгааны улмаас учирсан даатгалын тохиолдол;
  • Даатгуулагч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй болон хураамж төлөөгүй;
  • Даатгал хийлгэхдээ эсвэл нөхөн төлбөр авахдаа худал хуурмаг мэдүүлэг өгсөн, хуурамч бичиг баримт бүрдүүлсэн, бүрдүүлэхийг завдсан;
  • Гэмт хэрэг үйлдсэн буюу үйлдэхээр завдсан бөгөөд түүний хор уршгийн улмаас даатгалын тохиолдол бүрдсэн;
  • Жирэмслэлт, хүүхэд төрүүлэх, үр хөндүүлэхтэй холбогдсон осол гэмтэл;
  • Эрхтэн шилжүүлэхтэй холбогдсон осол гэмтэл;
  • Ердийн өвчлөл, халдварт өвчин, архаг хууч, өвчний үр дагавар;
  • Сэтгэл санааны саатал, эсвэл мэдрэлийн өвчин, цус харвах, унах татах өвчин (энэ нь ослоос шалтгаалаагүй бол)
  • Даатгуулагч даатгалд хамрагдахаас өмнө учирсан ослын сэдрэл, улмаас олсон гэмтлийн урхаг, хор нөлөөг эдгээх, сэргийлэх үүднээс дахин эмчилгээ хийлгэж эмнэлэгт хэвтсэн, сувилалд сувилуулсан амбулатори болон гэрээр эмчлүүлсэн бол;
  • Согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгслийг жолоодсон, согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэсэн;
  • Мэргэжлийн спортоор хичээллэх үед авсан бэртэл, гэмтэл;
  • Гэрээнд өөрөөр заагаагүй бол Монгол Улсын нутаг дэвсгэрийн гадна учирсан даатгалын тохиолдолы;
  • Даатгалын тохиолдол болсон нь нотлогдоогүй болон нотлох боломжгүй;
  • Дайн байлдаан, үймээн, самуун, бослого, хөдөлгөөн, ажил хаялт, нийгмийн эмх замбараагүй байдал, улс төрийн шинж чанартай үйл ажиллагаа, төрийн эргэлт, террорист үйл ажиллагааны үр дагавар
  • Мин, тропед, бөмбөг эсвэл бусад тэсрэх бодис, байлдааны зэвсгийн үйлчилгээнээс үүдэлтэй хохирол
  • Цацраг идэвхт, хими, химийн хорт, биологи, био-химийн бодис, түүний бохирдолт болон түүнээс үүдсэн үр дагавар, түлш болон түүний шаталтаас ялгарсан хог хаягдлын шууд болон шууд бус үр дагаврын чанартай үйлчлэл;


Иргэдийн даатгал

Эрүүл мэнд, гэнэтийн ослын даатгал