Гэнэтийн ослын даатгал

Даатгуулагчийн биед гэнэтийн осолын улмаас эрүүл мэнд, амь насанд учирсан хохирлыг мөнгөн хэлбэрээр нөхөн төлбөр олгодог ач холбогдолтой даатгал юм.


Бүтээгдэхүүний давуу тал

  • 24 цагийн хамгаалалт
  • Монгол улсын нутаг дэвсгэрт бүрэн үйлчилнэ
  • Нөхөн төлбөрөө эмчилгээний зардлаар эсвэл тэтгэмж хэлбэрээр авах боломжтой

Даатгалын үнэлгээ

Даатгалын үнэлгээний хэмжээг талууд харилцан тохиролцож тодорхойлно.

Даатгалын хамгаалалт

1

Байгалийн эрсдэл

Хүчит салхи, цасан ба шороон шуурга, цочих хүйтрэл, хүйтэн бороо, аадар бороо, үер усны аюул, газар хөдлөлт, хөрсний нуралт, гулгалт, гал түймэр, аянга цахилгаан.

2

Ахуйн эрсдэл

Элдэв зүйлд цохиулах, хавчигдах, хавчуулах, унах, түлэгдэх, хөлдөх, осгох, наран цохиулах, угаартах, хорт хийнд хордох

3

Мал амьтны нөлөөллөөр үүсэх эрсдэл

Морь малнаас унах, чирэгдэх, малд дайруулах, мөргүүлэх, өшиглүүлэх, хазуулах, уруулах

4

Үйлдвэрлэл, техникийн холбогдолтой эрсдэлүүд

Автомашин мотоцикл, унадаг дугуй зэрэг авто болон механик автотээврийн хэрэгсэл, төмөр зам, агаарын болон усан замын тээврийн хэрэгслээр зорчих явцад тухайн тээврийн хэрэгсэл онхолдох мөргөлдөх, унах, живэх зэргээс үүдэлтэй осол гэмтэл.

5

Гуравдагч этгээдээс учруулах аливаа эрсдэл

  • Бусдад хорлогдох, зодуулах,
  • Галт зэвсэг, хутга мэс зэрэг зэвсэгт дайралтанд өртөх.




Иргэдийн даатгал

Эрүүл мэнд, гэнэтийн ослын даатгал