Мэдээ мэдээлэл

Эх үрсийн баяр - Чихэргүй өдөр

Мөнх Даатгал ХХК ажилтнуудынхаа гэр бүл, хүүхдүүдийг оффистоо хүлээн авч "Хүүхдийн баяр"-ын арга хэмжээ зохион байгуулахын зэрэгцээ энэ өдрийг аав ээжийнхээ ажилтай танилцах өдөрлөг болгон өнгөрүүллээ. Ажилтнуудын маань гэр бүл, үр хүүхдүүд аав ээжийгээ ямар ажил хийдэг талаар мэдэж, цаашлаад даатгалын салбарын талаар багахан мэдлэгтэй болсонд компанийн зүгээс баяртай байна. Мөн бид жил бүрийн баяраар ажилтнуудынхаа хүүхдүүдэд чихэргүй бэлэг өгдөг бөгөөд энэ жил тэдний дуртай тоглоомоор бэлэг барьлаа. Хүүхэд бүхэн аз жаргалтай, эрсдэлгүй, эрүүл байх болтугай.