Мэргэжлийн хариуцлагын даатгал

Танай байгууллагын ажилтан ажил үүргээ гүйцэтгэх явцдаа мэргэжлийн ур чадвар дутагдсанаас гуравдагч этгээдийн эд хөрөнгө, амь нас, эрүүл мэндэд учруулсан хохирлыг нөхөн төлнө.


Даатгалын хамгаалалт

1

Даатгуулагчийн үзүүлж буй мэргэжлийн үйлчилгээнд гарсан алдаа, дутагдал, болгоомжгүй үйлдлээс үүдэн үйлчлүүлэгч, гуравдагч этгээдэд учруулсан хохирол.

2

Даатгуулагчийн ажиллах орчин нөхцөлд гарах гэнэтийн осол аваар

3

Даатгуулагч хэвийн үйл ажиллагаандаа ашиглаж байгаа техник тоног төхөөрөмжийн эвдрэл, тасалдал, доголдолоос үүдэн гарах эрсдэл

4

Даатгуулагчийн үйл ажиллагааны онцлогт тохирсон бусад эрсдэл

Нэмэлтээр


  • Алхам 1 - Нөхөн төлбөрийн материал бүрдүүлж даатгалд илгээх (маягт татах)
  • Алхам 2 - Нөхөн төлбөрийн материалтай танилцаж хянах
  • Алхам 3 - Нөхөн төлбөрийн шийдвэр гаргах
  • Алхам 4 - Даатгуулагчийн дансанд нөхөн төлбөрийг шилжүүлэх

  • Даатгагч Монгол Улсын Даатгалын тухай хуулийн 8.5 дугаар зүйлд заасан үндэслэл үүссэн болон энэхүү даатгалын онцлогоос хамаарч дараах тохиолдлуудад аливаа үүрэг хариуцлага хүлээхгүй бөгөөд нөхөн төлбөр төлөхөөс татгалзана.
  • Даатгалын хураамж төлөгдөөгүй бол.
  • Дайн байлдаан, халдлага, дайнтай дүйцэх үйл ажиллагаа (зарлагдсан болон зарлагдаагүй дайн) иргэний дайн, бослого, үймээн самуун, хувьсгал, терроризм, хуйвалдаан болон цэргийн хүчээр булаан эзлэх үйл ажиллагаанаас үүдсэн осол, өвчлөл;
  • Даатгалын гэрээнд заасан Даатгуулагчийн хариуцах хэсэг буюу өөрийн хүлээх хариуцлагын хэмжээгээр.
  • Үүссэн хариуцлага нь өөр даатгалаар хамгаалагдсан гэрээний дагуу даатгасан хувь хэмжээний нийт даатгасан хувь хэмжээнд хувь тэнцүүлэн олгоно.
  • Тухайн гэрээнд тусгайлан зааж өгөөгүй бол төрөл бүрийн торгууль, хүү, ял шийтгэл, түүнтэй адилтгах төлбөр.
  • Даатгалын тохиолдол эсэх нь нотлогдох боломжгүй буюу нотолгоогүй хохирол.
  • Даатгуулагчийн хийсэн хууль бус үйлдэл, түүний үр дагавараас үүдсэн хохирол.

Байгууллагын даатгалын гэрээний нөхөн төлбөр олгохгүй ерөнхий нөхцөл ийм байх ба тухайн бүтээгдэхүүний онцлогоос хамааруулан талууд харилцан тохиролцож нөхөн төлбөр олгохгүй нөхцөлийг өөрөөр гэрээ байгуулж болно.



Байгууллагын даатгал

Хариуцлагын даатгал