Монгол улсаас гадаад оронруу, гадаад орноос Монгол улсруу, эсвэл транзитаар тээвэрлэгдэж буй ачаа бараанд учрах хохирлоос хамгаалах ач холбогдолтой даатгал.
Даатгалын хамгаалалт
Ачаа тээврийн даатгалыг Олон улсын худалдааны нөхцөл INCOTERMS 2010 мөрдөгдөж байгаа A, B, C үндсэн нөхцөлүүдийн аль нэгийг үндэслэн даатгах бөгөөд үндсэн нөхцөлүүдээс дараах эрсдэлүүд хамаарна.
|
1
|
А нөхцөл: В, С нөхцөл болон дараах эрсдэлүүд хамаарна (бүх эрсдэл)
|

|
|
2
|
В нөхцөл: С нөхцөл болон дараах эрсдэлүүд хамаарна
|

|
|
3
|
С нөхцөл: Үүнд дараах эрсдэлүүд хамаарна
|

|
А НӨХЦӨЛ: В, С НӨХЦӨЛ БОЛОН ДАРААХ ЭРСДЭЛҮҮД ХАМААРНА (БҮХ ЭРСДЭЛ)
- Газар хөдлөлт, галт уулын дэлбэрэлт, аянга цахилгаан,
- Гуравдагч этгээдийн хорлон сүйтгэх үйлдэл, хулгай (Чингэлэгээр нь бүхэлд нь хулгайд алдах).
В НӨХЦӨЛ: С НӨХЦӨЛ БОЛОН ДАРААХ ЭРСДЭЛҮҮД ХАМААРНА
- Тавцан дээрх ачаа давлагаанд цохиулах,
- Хөлөг онгоц, агаарын хөлөг, тээврийн хэрэгсэл, чингэлэг хадгалах газарт далай, нуур, голын ус нэвтрэх,
- Ачаа ачих буулгах үед хөлөг онгоцны гадны учирсан аливаа хохирол (зөвхөн бүрэн сүйрэл хамаарна),
С НӨХЦӨЛ: ҮҮНД ДАРААХ ЭРСДЭЛҮҮД ХАМААРНА
- Гал түймэр, дэлбэрэлт,
- Хөлөг онгоц живэх, хөмрөх, эрэгт хайргадах, сураггүй алга болох,
- Газрын тээврийн хэрэгсэл хөмрөх, замаас гарах,
- Хөлөг онгоц, тээврийн хэрэгсэл гадаад объекттэй, мөргөлдөх, шүргэлцэх (ус хамаарахгүй),
- Осол болсон боомт дээр ачааг буулгах шилжүүлэх явцад гарах хохирол,
- Далай тэнгисийн алдагдал, шуурганд ачаа алдагдах талууд тэнцүү хариуцах (General Average),
- Ослын үед онгоцноос ачааг хаях (Jettison).
- Алхам 1 - Нөхөн төлбөрийн материал бүрдүүлж даатгалд илгээх (маягт татах)
- Алхам 2 - Нөхөн төлбөрийн материалтай танилцаж хянах
- Алхам 3 - Нөхөн төлбөрийн шийдвэр гаргах
- Алхам 4 - Даатгуулагчийн дансанд нөхөн төлбөрийг шилжүүлэх
- Даатгагч Монгол Улсын Даатгалын тухай хуулийн 8.5 дугаар зүйлд заасан үндэслэл үүссэн болон энэхүү даатгалын онцлогоос хамаарч дараах тохиолдлуудад аливаа үүрэг хариуцлага хүлээхгүй бөгөөд нөхөн төлбөр төлөхөөс татгалзана.
- Даатгалын хураамж төлөгдөөгүй бол.
- Дайн байлдаан, халдлага, дайнтай дүйцэх үйл ажиллагаа (зарлагдсан болон зарлагдаагүй дайн) иргэний дайн, бослого, үймээн самуун, хувьсгал, терроризм, хуйвалдаан болон цэргийн хүчээр булаан эзлэх үйл ажиллагаанаас үүдсэн осол, өвчлөл;
- Даатгалын гэрээнд заасан Даатгуулагчийн хариуцах хэсэг буюу өөрийн хүлээх хариуцлагын хэмжээгээр.
- Үүссэн хариуцлага нь өөр даатгалаар хамгаалагдсан гэрээний дагуу даатгасан хувь хэмжээний нийт даатгасан хувь хэмжээнд хувь тэнцүүлэн олгоно.
- Тухайн гэрээнд тусгайлан зааж өгөөгүй бол төрөл бүрийн торгууль, хүү, ял шийтгэл, түүнтэй адилтгах төлбөр.
- Даатгалын тохиолдол эсэх нь нотлогдох боломжгүй буюу нотолгоогүй хохирол.
- Даатгуулагчийн хийсэн хууль бус үйлдэл, түүний үр дагавараас үүдсэн хохирол.
Байгууллагын даатгалын гэрээний нөхөн төлбөр олгохгүй ерөнхий нөхцөл ийм байх ба тухайн бүтээгдэхүүний онцлогоос хамааруулан талууд харилцан тохиролцож нөхөн төлбөр олгохгүй нөхцөлийг өөрөөр гэрээ байгуулж болно.