Хүнд даацын тээврийн хэрэгсэл, машин механизмын даатгал

Даатгуулагчийн эзэмшлийн болон түрээсийн гэрээгээр ашиглаж буй хүнд даацын автотээврийн хэрэгсэл, машин механизм байна.


Даатгалын хамгаалалт

1

Зам тээврийн осол

2

Газрын хөрсний нуралт, хөрсний цөмрөлтөнд өртөх

3

Гадны бүх төрлийн эх үүсвэрээс үүдэлтэй гал түймэр, тэсрэлт дэлбэрэлт

4

Барилга байгууламжаас үүдэлтэй эрсдэл

5

Шилний хохирол, цууралт, хагаралт

Даатгуулагчийн хүсэлтээр нэмэлт эрсдэл байж болно (хураамжид нөлөөлнө)

1

Гуравдагч этгээдээс учруулах эрсдэл

2

Зөөн тээвэрлэх үеийн эрсдэл

3

Дугуйнаас үүдэн гарах эрсдэл

4

Засвартай байх үеийн эрсдэл

5

Хохирол үнэлгээний зардал

 

 

GFS

ЗАМ ТЭЭВРИЙН ОСОЛ

Онхолдох, хоорондоо мөргөлдөх, биет зүйл мөргөх, шүргэх, шарваж гулсах, унах.

GFS

ГАЗРЫН ХӨРСНИЙ НУРАЛТ, ХӨРСНИЙ ЦӨМРӨЛТӨНД ӨРТӨХ

Газрын хөрсний нуралт, цөмрөлтөөс улбаалан тээврийн хэрэгсэлд учрах эрсдэл

GFS

ГАДНЫ БҮХ ТӨРЛИЙН ЭХ ҮҮСВЭРЭЭС ҮҮДЭЛТЭЙ ГАЛ ТҮЙМЭР, ТЭСРЭЛТ ДЭЛБЭРЭЛТ

Ажлын талбайд ажил үүргээ гүйцэтгэж байх үед хүн, мал амьтан, тээврийн хэрэгсэл болон бусал биетэд шүргүүлэх, мөргөлдөх эрсдэл багтана.

GFS

БАРИЛГА БАЙГУУЛАМЖААС ҮҮДЭЛТЭЙ ЭРСДЭЛ

Зогсоол талбай гаражид зогсож байх үеийн барилгын нуралт, элдэв зүйл дээрээс унах.

GFS

ШИЛНИЙ ХОХИРОЛ, ЦУУРАЛТ, ХАГАРАЛТ

Замын хөдөлгөөнд оролцох үед чулуу үсрэх, хатуу биет унах


  • Алхам 1 - Нөхөн төлбөрийн материал бүрдүүлж даатгалд илгээх (маягт татах)
  • Алхам 2 - Нөхөн төлбөрийн материалтай танилцаж хянах
  • Алхам 3 - Нөхөн төлбөрийн шийдвэр гаргах
  • Алхам 4 - Даатгуулагчийн дансанд нөхөн төлбөрийг шилжүүлэх

  • Даатгагч Монгол Улсын Даатгалын тухай хуулийн 8.5 дугаар зүйлд заасан үндэслэл үүссэн болон энэхүү даатгалын онцлогоос хамаарч дараах тохиолдлуудад аливаа үүрэг хариуцлага хүлээхгүй бөгөөд нөхөн төлбөр төлөхөөс татгалзана.
  • Даатгалын хураамж төлөгдөөгүй бол.
  • Дайн байлдаан, халдлага, дайнтай дүйцэх үйл ажиллагаа (зарлагдсан болон зарлагдаагүй дайн) иргэний дайн, бослого, үймээн самуун, хувьсгал, терроризм, хуйвалдаан болон цэргийн хүчээр булаан эзлэх үйл ажиллагаанаас үүдсэн осол, өвчлөл;
  • Даатгалын гэрээнд заасан Даатгуулагчийн хариуцах хэсэг буюу өөрийн хүлээх хариуцлагын хэмжээгээр.
  • Үүссэн хариуцлага нь өөр даатгалаар хамгаалагдсан гэрээний дагуу даатгасан хувь хэмжээний нийт даатгасан хувь хэмжээнд хувь тэнцүүлэн олгоно.
  • Тухайн гэрээнд тусгайлан зааж өгөөгүй бол төрөл бүрийн торгууль, хүү, ял шийтгэл, түүнтэй адилтгах төлбөр.
  • Даатгалын тохиолдол эсэх нь нотлогдох боломжгүй буюу нотолгоогүй хохирол.
  • Даатгуулагчийн хийсэн хууль бус үйлдэл, түүний үр дагавараас үүдсэн хохирол.

Байгууллагын даатгалын гэрээний нөхөн төлбөр олгохгүй ерөнхий нөхцөл ийм байх ба тухайн бүтээгдэхүүний онцлогоос хамааруулан талууд харилцан тохиролцож нөхөн төлбөр олгохгүй нөхцөлийг өөрөөр гэрээ байгуулж болно.



Байгууллагын даатгал

Эд хөрөнгийн даатгал