Монголын Барилгачдын Нэгдсэн Холбоо болон Мөнх Даатгал ХХК нар даатгагчийн баталгаа, даатгалын үйлчилгээний хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа

Munkhdaatgal

Мөнх Даатгал ХХК болон Монголын Барилгачдын Нэгдсэн Холбоо хамтын ажиллагаагаа өргөжүүлж, барилгын салбарын оролцогчдын санхүүгийн чадамжийг нэмэгдүүлэх, өрсөлдөх чадварыг дэмжих зорилгоор даатгагчийн баталгаа, даатгалын үйлчилгээний хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа.

Санамж бичгийн хүрээнд барилгын компаниудын санхүүгийн хэвийн үйл ажиллагааг дэмжих зорилгоор шаардлагатай даатгалын бүтээгдэхүүн, үйлчилгээний хүрээг өргөжүүлэх, ногоон даатгалын үйлчилгээг барилгын салбарт нэвтрүүлэх, мөн даатгагчийн баталгааны эрэлт, нийлүүлэлтийг холбох,  хамтын ажиллагааны нөхцөлүүдийг уян хатан байлгах зэрэг олон шийдлийг санал болгож байна.

Энэхүү үйл явдлаар Монголын барилгын салбарт чухал алхам болсон бөгөөд Монголын Барилгачдын Нэгдсэн Холбооны Ерөнхийлөгч, ноён Ч.Наранбаатар “Энэхүү санамж бичиг нь барилгын салбарын хөгжилд чухал дэмжлэг үзүүлэх бөгөөд барилгын компаниудын санхүүгийн хэвийн ажиллагааг хангахад бодитой нөлөөтэй” гэж онцлон тэмдэглэлээ.

Мөнх Даатгал ХХК-ийн Даатгалын газрын захирал, Г.Бямбасүрэн хамтын ажиллагааны хүрээнд оролцогч талуудын эрсдэлийг бууруулах, санхүүгийн асуудлуудад шийдэл олоход чухал ач холбогдолтойг дурдав. Мөн “Энэхүү хамтын ажиллагаа нь барилгын салбарт тогтвортой, найдвартай хөрөнгө оруулалт хийх боломжийг бүрдүүлэх болно” хэмээн тэрбээр нэмж хэллээ.