2024 оноос эхлэн “Төрийн худалдан авах ажиллагааны цахим систем”-д зарлагдаж буй тендерт Мөнх Даатгал ХХК салбартаа анх удаа ДААТГАГЧИЙН БАТАЛГАА гаргаж эхэллээ.
20 жилийн түүхтэй Мөнх Даатгал ХХК нь Санхүүгийн зохицуулах хорооны 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 46 дугаар тогтоолоор нэмж баталсан "Даатгалын багц дүрэм"-ийн арван есдүгээр хавсралт “ДААТГАГЧИЙН БАТАЛГАА ГАРГАХ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЖУРАМ”-д заасны дагуу даатгалын салбартаа анх удаа “Төрийн худалдан авах ажиллагааны цахим систем”-д зарлагдаж буй бүх төрлийн тендерт тендерийн баталгаа буюу даатгагчийн баталгаа гаргаж эхлээд байна.
Даатгагчийн баталгаа гаргах үйл ажиллагаа нь даатгалын салбарт нэвтэрч буй санхүүгийн шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээ юм. Манай улсын хувьд иргэд, аж ахуйн нэгж байгууллагууд аливаа тендерт оролцохдоо банканд бэлэн мөнгө байршуулах, эсвэл зээл авах хэлбэрээр банкны баталгаа гаргуулдаг байсан нь банкны баталгаанд хөрөнгөө түгжих, санхүүгийн боломжгүй бол тендерт оролцох ч боломжгүй болох зэрэг хүндрэлийг учруулдаг байсан.
Харин даатгалын компаниуд баталгаа гаргаж, төрийн болон хувийн хэвшлийн байгууллагууд тендерийн үйл ажиллагаандаа даатгагчийн баталгааг ашиглах болсноор иргэд, аж ахуйн нэгжүүдэд учирч буй дээрх хүндрэлийг эдийн засгийн хувьд зардал багатайгаар шийдвэрлэх боломжийг бүрдүүлсэн бөгөөд өнөөдрийн байдлаар даатгалын компаниуд 50 орчим тэрбум төгрөгийн баталгааг гаргах боломжтой байна.
Танд санал болгож буй даатгагчийн баталгаанууд:
№ |
Баталгааны төрөл |
Баталгаа гаргуулах бол та манай доорх хаягт холбогдоно уу. |
1 |
Тендерийн баталгаа |
Даатгагчийн баталгаатай холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг 8908-8899 тоот утсаар болон byambasuren@munkhdaatgal.mn цахим хаягаар авна уу. |
2 |
Гүйцэтгэлийн баталгаа |
|
3 |
Урьдчилгаа төлбөрийн баталгаа |
|
4 |
Чанарын баталгаа |
|
5 |
Хуулиар хориглоогүй бусад баталгаа |