Cyber insurance


Танай байгууллага Кибер эрсдэлийн даатгалд бэлэн үү?


"КИБЕР ЭРСДЭЛИЙН ДААТГАЛ" БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ТАНИЛЦУУЛГА

ТАНИЛЦУУЛГА ТАТАХ:


  • Кибер эрсдэлийн даатгалын үнэлгээ нь Даатгагч, Даатгуулагч талуудын харилцан тохиролцож тогтоосон мөнгөн дүн байна.
  • Даатгуулагчтай байгуулсан кибер эрсдэлийн даатгалын гэрээг олон улсын зах зээлд 100% давхар даатгуулж байршуулна.
  • Даатгалын гэрээ, андеррайтингийн нөхцөлийг давхар даатгалын зуучлагч, давхар даатгагчаас ирүүлсний дагуу тогтоож, Даатгуулагчид танилцуулна

  • Бизнес тасалдал болон нэмэлт зардал - Бизнесийн эргэлтийн бууралт, ажлын өртөг нэмэгдэх (кибер халдлагын санхүүгийн нөлөөллийг бууруулахын тулд гэрээлэгч эсвэл тоног төхөөрөмж хөлслөх)
  • Кибер барьцааны төлбөр - Барьцааны төлбөрийг төлөх болон тухайн арга хэмжээний хувьд мэргэжлийн болон хуулийн зөвлөгөө авах мэргэжилтний төлбөр.
  • Халдлагын хариу арга хэмжээний зардал - Зохих мэргэжилтнүүдийн зардал (Цахим шинжээч, ПР/Хямралын менежмент, breach coaches) болон кибер халдлагаас үүдэх хохирлын хэмжээг багасгах гуравдагч этгээд.
  • Мэдээллийн зөрчил удирдахад гарсан зардал - Хууль эрх зүйн болон мөрдөн байцаалтын зардал, мэдэгдлийн зардал, Зээлийн хяналт зэрэг хэрэглэгчийн дэмжлэгийн зардал
  • Цахим хөрөнгийн зардал - Цахим тоног төхөөрөмж / Дата бааз / Аппликэйшн / Софтвайр болон үйлдлийн системийг дахин суулгах, ачаалуулах нэмэлт зардал
  • Гуравдагч этгээдийн өмнө хүлээх зардал - Кибер халдлагын үр дүнд гуравдагч этгээдийн нэхэмжлэл эсвэл зохицуулалтын үйл ажиллагааны улмаас үүссэн хамгаалалтын зардал ба/эсвэл хохирол
  • Зохицуулалт ба хууль эрх зүй - Мөрдөн байцаалтын зардал, хууль эрх зүйн дэмжлэг болон (хуулиар даатгуулсан бол), торгууль.
  • Нөхөн төлбөр бэлдэх зардал - Кибер халдлагын дараа хохирол үнэлэгч, шинжээч ба мэргэжилтэн томилох зардал.

  • Сайжруулах - Кибер халдлагад өртсөн системийг засварлах, сайжруулах, солих зардал.
  • Орлуулах - Кибер халдлагын улмаас ашиглах боломжгүй болсон тоног төхөөрөмжийг шинээр худалдан авах болон суурилуулах зардал.
  • Нэр хүндэд учрах зардал - Кибер халдлагын улмаас компанийн брэнд болон нэр хүнд алдагдаж бизнес тасалдах зардал

Дээрх бүх тодорхойгүй асуудлуудыг даатгалд хамрагдахаас өмнө “Self assessment tool’’

тодорхойлох ба эрсдэлийн үнэлгээ нь даатгалын хураамжид багтана.



Байгууллагын даатгал

Байгууллагын даатгал