Эд хөрөнгийн даатгал

Даатгуулагчийн хөрөнгө буюу оффисын зориулалт бүхий барилга байгууламж, орон сууц, агуулахыг гэрээнд заасан эрсдэлүүдээс хамгаалах ач холбогдолтой даатгал


Даатгалын хамгаалалт

1

Галын эрсдэл

2

Цахилгааны эрсдэл

3

Байгалийн эрсдэл

4

Сантехник, ус чийгний эрсдэл

5

Даатгуулагчийн үйл ажиллагааны онцлогт тохирсон бусад эрсдэл

Нэмэлтээр

 

GFS

ГАЛЫН ЭРСДЭЛ

Бүх төрлийн гал түймэр, тэсрэлт дэлбэрэлт.

GFS

ЦАХИЛГААНЫ ЭРСДЭЛ

Цахилгаан эрчим хүчний нөлөөлөл (хэвийн бус хэлбэлзэл, хэт ачаалал, богино холболт).

GFS

БАЙГАЛИЙН ЭРСДЭЛ

Үер усны аюул, Хүчит хуй салхи, Аянга цахилгаан, Ширүүн бороо, мөндөрт цохиулах, Хөрсний нуралт.

GFS

САНТЕХНИК, УС ЧИЙГНИЙ ЭРСДЭЛ

Сантехникийн шугам хоолойн гэмтлээс шалтгаалж учирсан хохирол, ус алдалтаас учирсан хохирол, уур чийгэнд цохиулах, усанд автах түүнээс үүдэн гарах хохирол.

 


  • Алхам 1 - Нөхөн төлбөрийн материал бүрдүүлж даатгалд илгээх (маягт татах)
  • Алхам 2 - Нөхөн төлбөрийн материалтай танилцаж хянах
  • Алхам 3 - Нөхөн төлбөрийн шийдвэр гаргах
  • Алхам 4 - Даатгуулагчийн дансанд нөхөн төлбөрийг шилжүүлэх

  • Даатгагч Монгол Улсын Даатгалын тухай хуулийн 8.5 дугаар зүйлд заасан үндэслэл үүссэн болон энэхүү даатгалын онцлогоос хамаарч дараах тохиолдлуудад аливаа үүрэг хариуцлага хүлээхгүй бөгөөд нөхөн төлбөр төлөхөөс татгалзана.
  • Даатгалын хураамж төлөгдөөгүй бол.
  • Дайн байлдаан, халдлага, дайнтай дүйцэх үйл ажиллагаа (зарлагдсан болон зарлагдаагүй дайн) иргэний дайн, бослого, үймээн самуун, хувьсгал, терроризм, хуйвалдаан болон цэргийн хүчээр булаан эзлэх үйл ажиллагаанаас үүдсэн осол, өвчлөл;
  • Даатгалын гэрээнд заасан Даатгуулагчийн хариуцах хэсэг буюу өөрийн хүлээх хариуцлагын хэмжээгээр.
  • Үүссэн хариуцлага нь өөр даатгалаар хамгаалагдсан гэрээний дагуу даатгасан хувь хэмжээний нийт даатгасан хувь хэмжээнд хувь тэнцүүлэн олгоно.
  • Тухайн гэрээнд тусгайлан зааж өгөөгүй бол төрөл бүрийн торгууль, хүү, ял шийтгэл, түүнтэй адилтгах төлбөр.
  • Даатгалын тохиолдол эсэх нь нотлогдох боломжгүй буюу нотолгоогүй хохирол.
  • Даатгуулагчийн хийсэн хууль бус үйлдэл, түүний үр дагавараас үүдсэн хохирол.

Байгууллагын даатгалын гэрээний нөхөн төлбөр олгохгүй ерөнхий нөхцөл ийм байх ба тухайн бүтээгдэхүүний онцлогоос хамааруулан талууд харилцан тохиролцож нөхөн төлбөр олгохгүй нөхцөлийг өөрөөр гэрээ байгуулж болно.



Байгууллагын даатгал

Эд хөрөнгийн даатгал