Мэдээ мэдээлэл

Даатгагчийн баталгаа нь бизнесийн итгэлцэл, аюулгүй байдлын баталгаа болдог.

Г.Бямбасүрэн: Даатгагчийн баталгаа нь бизнесийн итгэлцэл, аюулгүй байдлын баталгаа болдог.

Munkhdaatgal

“Орчин үеийн бизнесийн харилцаанд эрсдэлээс хамгаалах, гэрээний үүрэг биелэлтийг баталгаажуулах нь амжилтын үндэс болдог. Энэ удаад бид Мөнх Даатгал ХХК-ийн Даатгалын газрын захирал Г.Бямбасүрэн-тэй уулзаж, Даатгагчийн баталгаа гэж юу болох, бизнес эрхлэгчдэд ямар ач холбогдолтой талаар ярилцлаа”.

- Сайн байна уу, Юуны өмнө бидэнд цаг гаргасанд баярлалаа. Даатгагчийн баталгаа гэж яг юу болохыг уншигчдад маань энгийн үгээр тайлбарлаж өгөөч.

Сайн байна уу. Даатгагчийн баталгаа нь бизнес эрхлэгчдийн эрсдэлийг бууруулж, гэрээний үүргийг найдвартай биелүүлэхийг баталгаажуулдаг санхүүгийн хэрэгсэл юм. Тодруулбал, гэрээний аль нэг тал үүргээ биелүүлэхгүй бол баталгаа гаргагч компани уг хохирлыг барагдуулж, гэрээний нөхцөлийг биелүүлэх баталгаа өгдөг. Энэ нь бизнесийн итгэлцлийг бий болгож, хамтын ажиллагааг баталгаажуулдаг чухал хэрэгсэл юм.

- Яагаад бизнес эрхлэгчид даатгагчийн баталгааг сонгох хэрэгтэй вэ?

Бизнесийн орчинд итгэлцэл хамгийн чухал. Даатгагчийн баталгаа нь худалдан авагч болон нийлүүлэгчийн хооронд итгэлцлийг бий болгож, гэрээний үүрэг биелэгдэхгүй байх эрсдэлийг хаадаг чухал санхүүгийн хэрэгсэл болдог.

 - Төрийн худалдан авах ажиллагаанд даатгагчийн баталгаа ямар ач холбогдолтой вэ?

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд тендерт оролцогчдоос баталгаа шаардаж болохыг хуульчилсан байдаг. Энэ шаардлагыг хангахын тулд ихэнх компаниуд даатгагчийн баталгааг сонгож байна. Мөн төрийн байгууллагууд гэрээний үүрэг найдвартай биелэгдэхийг баталгаажуулж, гүйцэтгэлийн эрсдэлээс хамгаалдгаараа чухал ач холбогдолтой байдаг.

- Даатгагчийн баталгаа нь банкны баталгаанаас ямар давуу талтай вэ?

Гол ялгаа нь банканд бэлэн мөнгө байршуулж хөрөнгөө царцаахгүйгээр даатгагчийн баталгаагаар орлуулснаар хөрөнгө оруулалт, үйл ажиллагаагаа хэвийн үргэлжлүүлэх боломжийг олгодгоороо давуу талтай байдаг.

Түүнчлэн, бэлэн мөнгө байршуулалгүйгээр даатгагчийн баталгаа ашигласнаар компанийн санхүүгийн урсгалыг чөлөөтэй удирдах боломжтой. Энэ нь ялангуяа жижиг, дунд бизнесүүдийн хувьд маш том давуу тал болдог.”

- Танай компани даатгагчийн баталгааны ямар төрлүүдийг санал болгодог вэ?

Мөнх Даатгал ХХК нь салбартаа хамгийн анхны даатгагчийн баталгааг гаргаж байсан бөгөөд одоогоор даатгагчийн баталгааны зах зээлийн эрэлтийн 70 хувийг дангаар хангаж байна. Энэ утгаараа бид илүү мэргэшсэн, эрсдэл даах чадавхтай, найдвартай, хурдан шуурхай байдлаараа харилцагч нарынхаа итгэлийг дааж байгаагаараа онцлог юм.

Бид одоогоор дараах төрлийн даатгагчийн баталгааг зах зээлд санал болгон ажиллаж байна. Үүнд:

  • Тендерийн баталгаа: энэ нь тендерт оролцогч үнийн саналын бодит байдлыг баталгаажуулж, тендерийн шударга оролцоог хангадаг.
  • Гүйцэтгэлийн баталгаа: энэ нь гэрээний ажил, үйлчилгээг шаардлагын дагуу гүйцэтгэж, хугацаанд нь дуусгахыг баталгаажуулдаг.
  • Урьдчилгааны төлбөрийн баталгаа: энэ нь захиалагчаас урьдчилан авсан хөрөнгийг зориулалтын дагуу ашиглах баталгаа юм.
  • Чанарын баталгаа: энэ нь гэрээний дагуу гүйцэтгэсэн ажлын баталгаат хугацаанд гарсан аливаа эвдрэл, гэмтлийг засварлах, засаж сайжруулах, стандартыг хангуулах баталгаа болдог.

- Даатгагчийн баталгааг сонгоход юуг анхаарах хэрэгтэй вэ?

Даатгагчийн баталгааг сонгохдоо дараах хүчин зүйлсийг анхаарах хэрэгтэй:

  • Даатгагчийн найдвартай байдал: Баталгаа өгч буй даатгагч компани санхүүгийн хувьд найдвартай, хүлээн зөвшөөрөгдсөн байх шаардлагатай.
  • Үйлчилгээний хурд, уян хатан байдал: Тендерийн хугацаанд баталгаа авах шаардлагатай байдаг тул үйлчилгээ хурдан шуурхай, уян хатан байх ёстой.
  • Туршлага, мэргэжлийн зөвлөгөө: Тухайн чиглэлээр илүү мэргэшсэн, мэргэжлийн үйлчилгээ үзүүлдэг, баталгаа, даатгалын бүтээгдэхүүнийг зөв сонгох, ашиглах талаар мэргэжлийн зөвлөгөө өгөх чадамжтай байх шаардлагатай.

- Мөнх Даатгал ХХК-ийн давуу тал юу вэ?

Мөнх Даатгал ХХК нь 21 жилийн туршлага, түүхтэй Монголын Улсын ууган даатгалын компаниудын нэг бөгөөд мэргэшсэн хамт олон, нөхөн төлбөрийн хурдан шуурхай ойлгомжтой байдал, даатгалын үйлчилгээг найдвартай үзүүлдгээрээ онцлог юм. Энэ утгаараа танд хэрэгтэй баталгааг цаг алдалгүй гарган өгч, зах зээлд өрсөлдөхүйц уян хатан нөхцөлийг санал болгодог. Мөн туршлагатай баг хамт олон таны бизнест тохирсон даатгалын шийдлийг санал болгох болно.

- Танд баярлалаа! Эцэст нь, та бизнес эрхлэгчдэд хандан ямар зөвлөгөө өгөх вэ?

Баярлалаа. Бизнес эрхлэгчдэд хандаж хэлэхэд, даатгагчийн баталгаа нь эрсдэлээс хамгаалж, санхүүгийн аюулгүй байдлыг хангах шилдэг шийдэл юм. Хамгийн чухал нь найдвартай даатгагчийг сонгож, бизнесийн итгэлцлийг бий болгох хэрэгтэй. Мөнх Даатгал ХХК нь таны бизнест амжилт авчрахад үргэлж бэлэн байх болно.