Мэдээ мэдээлэл

Мөнх Даатгал ХХК Санхүүгийн зохицуулах хорооноос санхүүгийн даатгалын хэлбэрт хамаарах

Мөнх Даатгал ХХК Санхүүгийн зохицуулах хорооноос санхүүгийн даатгалын хэлбэрт хамаарах "Кибер эрсдэлийн даатгал"-ын бүтээгдэхүүний эрхээ албан ёсоор авлаа.

Ингэснээр бид цахим аюулгүй байдлын дэлхий нийтэд дагаж мөрддөг даатгалын стандартыг Монголдоо хэрэгжүүлэх боломжтой болж байгаа ба цахим гэмт хэрэг, халдлага бизнесүүдэд нүүрлэж буй бодит аюулаас сэргийлэх боломжтой болж байна.

Сүүлийн үед албан байгууллагууд хамгийн их өртөж байгаа эрсдэлүүдийн нэг нь цахим гэмт хэрэг. Тиймээс Кибер эрсдэлийн даатгал нь байгууллагуудын цахим мэдээллийг гадны болон дотоодын халдлагуудаас урьдчилан сэргийлэх өндөр ач холбогдолтой. Энэ талаар бид 10-р сарын 24-нд “Cyber Insurance” форум зохион байгуулж олон нийтэд анх танилцуулсан юм.

Энэхүү даатгал нь дараах үндсэн эрсдэлүүдэд нөхөн төлбөр олгоно. Үүнд цахим халдлагаас үүдэн учирсан хохирлыг нөхөн сэргээх санхүүгийн зардал, хуулийн хариуцлага буюу нэр хүндэд халдсанаас үүдсэн эрсдэлийг сэргээх зардал, гуравдагч этгээдэд учруулсан хохирлыг төлөх гэсэн олон эрсдэлээс хамгаалах юм.

Нөхөн төлбөр олгох зардлуудыг дэлгэрэнгүй дурдвал:

- Бизнес тасалдал болон нэмэлт зардал - Кибер барьцааны төлбөр

- Халдлагын хариу арга хэмжээний зардал

- Мэдээллийн зөрчил - Цахим хөрөнгийн даатгал

- Гуравдагч этгээдийн хүлээх зардал

- Зохицуулалт ба хууль эрх зүй

- Нөхөн төлбөр бэлдэх зардал багтана.