Гэнэтийн ослын даатгал

Даатгуулагч байгууллагын ажилтнуудын ажил үүргээ гүйцэтгэх явцад учирж болзошгүй гэнэтийн ослоос үүдэлтэй эрсдэлүүдээс хамгаална.


Даатгалын үнэлгээ

Даатгалын үнэлгээ нь даатгуулагч байгууллагын ажилтан тус бүрийн 36 сарын цалингийн нийлбэр дүнгээр бодогдоно.

Даатгалын хамгаалалт

1

Байгалийн эрсдэл

2

Ахуйн эрсдэл 

3

Мал амьтны нөлөөллөөр үүсэх эрсдэл

4

Зам тээврийн ослоос үүдэлтэй эрсдэл

5

Үйлдвэрлэл, техникийн эрсдэл

6

Даатгуулагчийн үйл ажиллагааны онцлогт тохирсон бусад эрсдэл

Нэмэлтээр

 

БАЙГАЛИЙН ЭРСДЭЛ

Хүчит салхи, цасан ба шороон шуурга, цочих хүйтрэл, хүйтэн бороо, аадар бороо, үер усны аюул, газар хөдлөлт, хөрсний нуралт, гулгалт, гал түймэр, аянга цахилгаан.

АХУЙН ЭРСДЭЛ

Элдэв зүйлд цохиулах, хавчигдах, хавчуулах, унах, түлэгдэх, хөлдөх, осгох, наран цохиулах, угаартах, хорт хийнд хордох

МАЛ АМЬТНЫ НӨЛӨӨЛЛӨӨР ҮҮСЭХ ЭРСДЭЛ

Морь малнаас унах, чирэгдэх, малд дайруулах, мөргүүлэх, өшиглүүлэх, хазуулах.

ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛООС ҮҮДЭЛТЭЙ ЭРСДЭЛ

Авто осолд өртөх, мөргүүлэх, дайруулах, унах, живэх

ҮЙЛДВЭРЛЭЛ, ТЕХНИКИЙН ЭРСДЭЛ

Уурхай нурах, цөмрөх, дэлбэрэх, хорт хийнд хордох, цахилгаан хүчдэлд өртөх, машин тоног төхөөрөмж багаж хэрэгсэлтэй харьцах үеийн нөлөөллөөр үүсэх эрсдэл


  • Алхам 1 - Нөхөн төлбөрийн материал бүрдүүлж даатгалд илгээх (маягт татах)
  • Алхам 2 - Нөхөн төлбөрийн материалтай танилцаж хянах
  • Алхам 3 - Нөхөн төлбөрийн шийдвэр гаргах
  • Алхам 4 - Даатгуулагчийн дансанд нөхөн төлбөрийг шилжүүлэх

  • Даатгагч Монгол Улсын Даатгалын тухай хуулийн 8.5 дугаар зүйлд заасан үндэслэл үүссэн болон энэхүү даатгалын онцлогоос хамаарч дараах тохиолдлуудад аливаа үүрэг хариуцлага хүлээхгүй бөгөөд нөхөн төлбөр төлөхөөс татгалзана.
  • Даатгалын хураамж төлөгдөөгүй бол.
  • Дайн байлдаан, халдлага, дайнтай дүйцэх үйл ажиллагаа (зарлагдсан болон зарлагдаагүй дайн) иргэний дайн, бослого, үймээн самуун, хувьсгал, терроризм, хуйвалдаан болон цэргийн хүчээр булаан эзлэх үйл ажиллагаанаас үүдсэн осол, өвчлөл;
  • Даатгалын гэрээнд заасан Даатгуулагчийн хариуцах хэсэг буюу өөрийн хүлээх хариуцлагын хэмжээгээр.
  • Үүссэн хариуцлага нь өөр даатгалаар хамгаалагдсан гэрээний дагуу даатгасан хувь хэмжээний нийт даатгасан хувь хэмжээнд хувь тэнцүүлэн олгоно.
  • Тухайн гэрээнд тусгайлан зааж өгөөгүй бол төрөл бүрийн торгууль, хүү, ял шийтгэл, түүнтэй адилтгах төлбөр.
  • Даатгалын тохиолдол эсэх нь нотлогдох боломжгүй буюу нотолгоогүй хохирол.
  • Даатгуулагчийн хийсэн хууль бус үйлдэл, түүний үр дагавараас үүдсэн хохирол.

Байгууллагын даатгалын гэрээний нөхөн төлбөр олгохгүй ерөнхий нөхцөл ийм байх ба тухайн бүтээгдэхүүний онцлогоос хамааруулан талууд харилцан тохиролцож нөхөн төлбөр олгохгүй нөхцөлийг өөрөөр гэрээ байгуулж болно.



Байгууллагын даатгал

Эрүүл мэнд, гэнэтийн ослын даатгал