Д/Д
|
Даатгалын хэлбэр
|
Д/Д
|
Даатгалын бүтээгдэхүүн
|
Нөхөн төлбөр олгохгүй нөхцөл
|
1
|
Гэнэтийн осол, эмчилгээний даатгал
|
1
|
ЖУУЛЧДЫН ГЭНЭТИЙН ОСЛЫН ДААТГАЛ
|
- Даатгуулагч санаатайгаар хохирол учруулсан буюу даатгалын тохиолдол бий болох нөхцөл, орчныг бүрдүүлсэн;
- Гэрээнд тусгаагүй эрсдэл, шалтгааны улмаас учирсан даатгалын тохиолдол;
- Даатгуулагч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй болон хураамж төлөөгүй;
- Даатгал хийлгэхдээ эсвэл нөхөн төлбөр авахдаа худал хуурмаг мэдүүлэг өгсөн, хуурамч бичиг баримт бүрдүүлсэн, бүрдүүлэхийг завдсан;
- Гэмт хэрэг үйлдсэн буюу үйлдэхээр завдсан бөгөөд түүний хор уршгийн улмаас даатгалын тохиолдол бүрдсэн;
- Жирэмслэлт, үр хүүхэд төрүүлэх, үр хөндүүлэхтэй холбогдсон осол гэмтэл;
- Эрхтэн шилжүүлэхтэй холбогдсон осол гэмтэл;
- Ердийн өвчлөл, халдварт өвчин, архаг хууч, өвчний үр дагавар;
- Сэтгэл санааны саатал, эсвэл мэдрэлийн өвчин, цус харвах, унах татах өвчин (энэ нь ослоос шалтгаалаагүй бол)
- Даатгуулагч даатгалд хамрагдахаас өмнө учирсан ослын сэдрэл, улмаас олсон гэмтлийн урхаг, хор нөлөөг эдгээх, сэргийлэх үүднээс дахин эмчилгээ хийлгэж эмнэлэгт хэвтсэн, сувилалд сувилуулсан амбулатори болон гэрээр эмчлүүлсэн бол;
- Согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгслийг жолоодсон, согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэсэн;
- Мэргэжлийн спортоор хичээллэх үед авсан бэртэл, гэмтэл;
- Гэрээнд өөрөөр заагаагүй бол Монгол Улсын нутаг дэвсгэрийн гадна учирсан даатгалын тохиолдолы;
- Даатгалын тохиолдол болсон нь нотлогдоогүй болон нотлох боломжгүй;
- Дайн байлдаан, үймээн, самуун, бослого, хөдөлгөөн, ажил хаялт, нийгмийн эмх замбараагүй байдал, улс төрийн шинж чанартай үйл ажиллагаа, төрийн эргэлт, террорист үйл ажиллагааны үр дагавар
- Мин, тропед, бөмбөг эсвэл бусад тэсрэх бодис, байлдааны зэвсгийн үйлчилгээнээс үүдэлтэй хохирол
- Цацраг идэвхт, хими, химийн хорт, биологи, био-химийн бодис, түүний бохирдолт болон түүнээс үүдсэн үр дагавар, түлш болон түүний шаталтаас ялгарсан хог хаягдлын шууд болон шууд бус үр дагаврын чанартай үйлчлэл
|
2
|
ХҮҮХДИЙН ГЭНЭТИЙН ОСЛЫН ДААТГАЛ
|
3
|
ХУРДАН МОРИНЫ ХҮҮХДИЙН ГЭНЭТИЙН ОСЛЫН ДААТГАЛ
|
4
|
ХӨРШ ЗЭРГЭЛДЭЭ ОРОНД ТҮР ХУГАЦААГААР АВТОТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛТЭЙ ЗОРЧИХ ИРГЭДИЙН ГЭНЭТИЙН ОСЛЫН ДААТГАЛ
|
5
|
ЗЭЭЛДЭГЧИЙН АМЬ НАС, ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛ
|
6
|
НИЙТИЙН АВТОТЭЭВРЭЭР ЗОРЧИГЧИЙН "ЗӨВ АЯЛАЛ" ЭРҮҮЛ МЭНД, ГЭНЭТИЙН ОСЛЫН ХҮРТЭЭМЖТЭЙ ДААТГАЛ
|
7
|
ГЭНЭТИЙН ОСЛЫН ДААТГАЛ
|
8
|
АЯЛЛЫН ДААТГАЛ
|
9
|
ХӨДӨЛМӨРИЙН ЧАДВАР ТҮР АЛДАЛТЫН ДААТГАЛ
|
- Туршилтын батлагдаагүй эмчилгээ, эм тарианы зардал /Үүнд уламжлалт эмчилгээ, тан зэрэг хамаарна/
- Төрөлхийн эмгэг болон үүнээс улбаалсан аливаа эмчилгээний зардал;
- Жирэмслэлтээс урьдчилан сэргийлэх, жирэмслэлтийг таслан зогсоох, үргүйдлийн шинжилгээ ба эмчилгээ, үр тогтоох чадварыг нэмэгдүүлэхэд чиглэгдсэн эмчилгээ (тэр дундаа цаашдын үр зулбалтаас урьдчилан сэргийлэх эмчилгээ), үр зулбалтын шалтгааныг болон эмнэлгийн аргаар үр тогтоох аргыг судлах, үргүй болгох (эсвэл эсрэг эмчилгээ) ажилбар эсвэл тэдгээр ажилбарын үр дагавар буюу тэдгээртэй холбоотой аливаа эмчилгээ.
- Бэлгийн үйл ажиллагааны алдагдал, бэлгийн замын халдварт болон бэлгийн замаар халдварласан өвчний эмчилгээ, оношлогоо
- Эмчилгээний зайлшгүй шаардлагатай бус гоо сайхны мэс ажилбар, өмнө нь хийлгэсэн гоо сайхны мэс ажилбартай холбоотой эсвэл түүнээс улбаатай хийх шаардлагатай болсон аливаа эмчилгээ
- Үс уналтын эсрэг эмчилгээ, бүх төрлийн батганы эмчилгээ зэрэг гоо сайхны эмчилгээний зардал ;
- Донор болох, донор эрхтэн эсвэл эд эс цуглуулах эсвэл бусад холбогдох зардал (үүнд донор хайж олох ажлын зардал багтах бөгөөд үүгээр хязгаарлагдахгүй),
- Санаатайгаар өөрийн бие эрхтэнд учруулсан гэмтэл эсвэл амиа хорлох оролдлогын шууд болон шууд бус үр дагаврыг арилгах эмчилгээ,
- Никотин эсвэл тамхинаас хамааралтай эмчилгээтэй холбоотой аливаа зардал (үүнд никотин орлуулах эмчилгээ багтах бөгөөд үүгээр хязгаарлагдахгүй), эсвэл архи, болон бусад төрлийн бодисын буруу хэрэглээ, тун хэтрүүлэх зэрэгтэй холбоотой эсвэл энэхүү хэрэглээнээс үүдэлтэй эмчилгээ,
- Аливаа урьдчилан сэргийлэх эмчилгээ;
- Даатгагдагчийн гэрээнд багтаагүй эмчилгээний үр дүнд учирсан зардал. (Үүнд, Даатгагдагчийн гэрээнд нэмэлтээр оруулаагүй нөхцөлд жирэмслэлт төрөлт, хараазүй, шүдний ердийн болон нөхөн сэргээх эмчилгээ, сэтгэцийн эмчилгээ, дархлаажуулалт, даатгал үйлчлэх бүс нутгаас гаднах хамгаалалт гэх мэт нэмэлт хамгаалалтууд хамаарна.)
- Хөгшрөлт, цэвэршилт, бэлгийн бойжилт гэх мэт физиологийн болон байгалийн жамаар бие эрхтэнд өөрчлөлт орохтой холбоотой нийтлэг шинж тэмдгүүдийг хөнгөвчлөх эмчилгээ
- Даатгагдагч цалин эсвэл мөнгөн урамшуулал, тэр дундаа тэтгэлэг авч оролцдог аливаа мэргэжлийн спортын тэмцээний бэлтгэл сургуулилт хийсэн эсвэл түүнд оролцсоны улмаас хийх шаардлагатай болсон эмчилгээ
- Рашаан сувиллын газар, байгалийн буюу спа аргаар эмчлэх эмнэлэг, бие бялдаржуулах төв эсвэл эдгээртэй ижил төстэй байгууллагаас ногдуулсан төлбөр
- Оноштой холбоогүй эмчилгээ болон эмийн зардал болон бусад зардлууд
- Амбулаториор эмчлэгдэх боломжтой өвчнийг хэвтэн эмчлүүлэхтэй холбоотой ор хоног, хоол, сувилахуйн зардал гэх мэт эмчилгээний нэмэлт өртөг
- Энгийн нөхцөлд худалдан авах боломжтой хүнсний нэмэлт бүтээгдэхүүний нэхэмжлэл. Үүнд витамин, эрдэс, органик бодисууд багтах бөгөөд үүгээр хязгаарлагдахгүй,
- Судас өргөсөлтөөс хамгаалах оймс, сонсголын аппарат, тэргэнцэр, таяг, заслын зориулалттай чиг баригч, нурууны бүс зэрэг эмнэлгийн туслах хэрэгслийн зардал
- Даатгалын гэрээ эхлэхээс өмнө төлөвлөгдсөн эсвэл гэрээний хугацаа дууссанаас хойш гарсан эмчилгээний зардал
- Даатгал үйлчлэх бүс нутгаас гаднах хамгаалалтыг нэмэлтээр авснаас бусад тохиолдолд Монгол улсын нутаг дэвсгэрээс гадна учирсан хохирол, зардал;
|
10
|
ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛ
|
11
|
ГАДААД ИРГЭДИЙН ИЖ БҮРЭН ДААТГАЛ
|
2
|
Хөрөнгийн даатгал
|
12
|
БАРАА МАТЕРИАЛЫН ДААТГАЛ
|
- Даатгуулагч санаатайгаар хохирол учруулсан буюу даатгалын тохиолдол бий болох нөхцөл, орчныг бүрдүүлсэн;
- Даатгуулагчийн өөрөө хариуцах хэмжээ;
- Даатгуулагч даатгагчид худал мэдээлсэн, хуурамч бичиг баримт бүрдүүлсэн;
- Энэхүү даатгалын гэрээнд тусгагдаагүй шалтгаан, эрсдэлийн улмаас хохирол гарсан;
- Газар хөдлөлт, түүний дагавараас учирсан хохирол;
- Гарсан хохирлыг даатгуулагч буруутай этгээдээр нөхөн төлүүлсэн буюу нөхөн төлүүлэхээр шүүхийн шийдвэр гарсан;
- Энэхүү гэрээний дагуу хураамж төлөх үүргээ биелүүлээгүй буюу зохих ёсоор биелүүлээгүй бол;
- Нийтийг хамарсан байлдааны зэвсэг хэрэглэх, атомын болон цөмийн дэлбэрэлт, цацраг идэвхит цэнэгийн нөлөөгөөр үүссэн хохирол;
- Дайн, дайны шинжтэй тэмцэл, хувьсгал, маргаан, булаан эзлэх, барьцаалах, баривчлан саатуулах, мина хаях, бөмбөг дэлбэлэх зэрэг үйл ажиллагаанаас үүдсэн хохирол;
- Ажил хаялт, нийгмийн эмх замбараагүй байдал, иргэний бослого, үймээн, гэмт халдлага, террорист болон улс төрийн шинж чанартай үйл ажиллагааны улмаас үүдсэн хохирол;
|
|
ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИЙН ДААТГАЛ
|
14
|
ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГИЙН ДААТГАЛ
|
15
|
ЭД ХӨРӨНГИЙН ДААТГАЛ
|
16
|
ИПОТЕКИЙН БАРЬЦАА ХӨРӨНГИЙН ДААТГАЛ
|
17
|
НЕФТЬ ШАТАХУУН, ГАЗРЫН ТОСНЫ БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ДААТГАЛ
|
18
|
БЭЛЭН МӨНГӨ, ҮНЭТ ЦААСНЫ ДААТГАЛ
|
19
|
“МУЗЕЙН ҮЗМЭР ЦУГЛУУЛГА, ҮНЭТ ЗҮЙЛС, ЭРДЭНЭСИЙН САН, ТҮҮХ СОЁЛЫН БИЕТ ӨВ, ДУРСГАЛТ ЗҮЙЛИЙН ДААТГАЛ
|
3
|
Автотээврийн хэрэгслийн даатгал
|
20
|
АВТОТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН ДААТГАЛ
|
- Даатгуулагч, жолооч санаатайгаар хохирол учруулсан буюу даатгалын тохиолдол болох орчин нөхцөл бүрдүүлсэн, илэрхий эрсдэлээс зайлсхийгээгүй;
- Даатгагчид худал мэдээлсэн, хуурамч бичиг баримт бүрдүүлсэн;
- Даатгалын гэрээнд тусгагдаагүй шалтгаан, эрсдэлийн улмаас хохирол гарсан;
- Учирсан хохирлыг буруутай этгээдээр нөхөн төлүүлсэн;
- Техник тоног, төхөөрөмжийн ашиглалтын горим зөрчсөн, даац, ачаалал хэтрүүлснээс үүссэн хохирол;
- Даатгалын зүйлийн өмчлөлд өөрчлөлт орсон талаар Даатгагчид 14 хоногт багтаан мэдэгдээгүй үед учирсан хохирол;
- Даатгалын зүйлийг согтуугаар жолоодох, гэмт хэргийн зорилгоор болон хууль бусаар ашиглаж явах үед учирсан хохирол;
- Нэмэлт эрсдэлээр даатгуулаагүй тээврийн хэрэгсэл хулгайд алдсан болон дээрэмдүүлсэн, тэдгээрээс үүдэн гарсан хохирол;
- Нэмэлт тоноглолыг тусгайлан үнэлж даатгуулаагүй тохиолдолд нэмэлт тоноглолд учирсан хохирол;
- Монгол Улсын нутаг дэвсгэрээс гадна учирсан хохирол;
- Даатгуулагч жолооны үнэмлэхний хугацаа дууссан, эрх хасагдсан үедэн тээврийн хэрэгслийг жолоодсоноос учирсан хохирол;
- Даатгуулагч жолооны үнэмлэхний хугацаа дууссан, эрх хасагдсан, жолооч биш этгээдэд жолоо шилжүүлсэнээс учирсан хохирол;
- Даатгалын тохиолдлыг баталгаажуулах боломжгүй болсон буюу даатгалын тохиолдол бий болсон тухайн үед замын цагдаа болон Даатгагчийн Шуурхай Албанд мэдэгдээгүй хохирол;
- 2018 оны 8 сарын 08-ны өдөр батлагдсан МУ-ын замын хөдөлгөөний дүрмийн 4-р хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчил нь даатгалын тохиолдол үүсэх шууд шалтгаан болсон бол тэдгээрээс учирсан хохирол;
- Зорчигчийн хамгаалалтын бүс хэрэглээгүйн улмаас тээврийн хэрэгсэлд учруулсан хохирол;
- Тээврийн хэрэгслийг зориулалтын бусаар ашиглах (Ан ав хөөх, уралдаанд орох, зөвшөөрөлгүй хүн тээвэрлэх...г.м);
- Дугуйн гадуур бүрээс, олгой, механик эвдрэл болон мотор цохисон, тээврийн хэрэгслийн эд ангийн хэвийн эвдрэл, гэмтлүүд;
- Даатгуулагч байгууллагатай хөдөлмөрийн буюу ажил гүйцэтгэх гэрээгүй хүн жолоодож явах үед гарсан аливаа хохирол;
|
21
|
ТУСГАЙ ЗОРИУЛАЛТЫН МАШИН МЕХАНИЗМЫН ДААТГАЛ
|
22
|
ХҮНД ДААЦЫН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН ДААТГАЛ
|
4
|
Ачааны даатгал
|
23
|
АЧАА ТЭЭВРИЙН ДААТГАЛ
|
- Даатгуулагч санаатайгаар хохирол учруулсан буюу даатгалын тохиолдол бий болох нөхцөл, орчныг бүрдүүлсэн;
- Даатгуулагч даатгалын зүйлийн талаар даатгагчид худал мэдээлсэн, хуурамч бичиг баримт бүрдүүлсэн нь тогтоогдсон;
- Гарсан хохирлыг даатгуулагч буруутай этгээдээр нөхөн төлүүлсэн;
- Даатгалын гэрээнд заагдаагүй нөхцөл, эрсдэлийн улмаас гарсан хохирол;
- Даатгалын тохиолдол мөн эсэх нь нотлогдоогүй буюу нотлогдох боломжгүй болсон.
- Дайн, үймээн самуун, Ажил хаялт, террорист болон улс төрийн шинж чанартай үйл ажиллагаа, гэмт халдлага, нийгмийн эмх замбараагүй байдал, бослого, төрийн захиргааны байгууллагын акт шийдвэр зэргийн улмаас үүссэн нөхцөл байдал, улс төрийн тэмцэлд оролцсоноос үүссэн;
- Байлдааны зэвсэг хэрэглэх, цөмийн дэлбэрэлт, цацраг идэвхт бодис буюу туяаны нөлөө, цөмийн хаягдал, цөмийн зэвсгийн материал, цөмийн шатахуунаас гарах радиоидэвхт бохирдол юм уу үүнээс үүсэх ионжсон цацраг түүний үр дагавар;
- Хууль зөрчсөн үйл ажиллагаанаас үүдсэн хохирол түүний үр дагавар.
- Хууль тогтоомжид заасан бусад үндэслэл
- Даатгуулагч нь учирсан хохирлын хэмжээ, шалтгааныг тогтооход чухал нөлөө бүхий хүчин зүйлсийг буруу мэдээлэх, нуун дарагдуулсан бол
- Гэрээнд заасан гол өөрчлөлтүүдийн талаар даатгагчид цаг тухайд нь мэдэгдээгүй бол
- Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан тээвэрлэлтийн маршрут зөрчсөнөөс гарсан хохирол
- Барааны ердийн элэгдэл хорогдол, ууршилт, гадны нөлөөгүй өөрчлөлтүүд;
- Шаардлага хангаагүй сав (вагон, контейнер болон барааг агуулж байгаа бусад бүх төрлийн), баглаа, боодол бэхэлгээний улмаас гарсан хохирлууд;
- Сав баглаа боодлын шаардлага хангаагүйгээс учирсан хохирол
- Ачаа саатсанаас болж учирсан хохирол
- Тээвэрлэгчийн санхүү төлбөрийн чадваргүйгээс үүдсэн хохирол, алдагдал
- Тээврийн хэрэгслийн найдваргүй байдал, шаардлага хангаагүйгээс учирсан хохирол
- Учирсан хохирлын хэмжээ, шалтгааныг тогтооход чухал нөлөө бүхий хүчин зүйлсийг буруу мэдээлэх, нуун дарагдуулсан бол;
- Анх даатгуулсан үндсэн нөхцөлд зааснаас бусад аюул эрсдэлийн улмаас хохирол гарсан бол;
- тэжээмэл амьтанд учирсан хохирол.
|
5
|
Барилга угсралтын даатгал
|
24
|
БАРИЛГА УГСРАЛТЫН ДААТГАЛ
|
- Даатгуулагч санаатайгаар хохирол учруулсан буюу даатгалын тохиолдол бий болох нөхцөл, орчныг бүрдүүлсэн;
- Даатгуулагчийн өөрөө хариуцах хэмжээ;
- Даатгуулагч даатгагчид худал мэдээлсэн, хуурамч бичиг баримт бүрдүүлсэн;
- Энэхүү даатгалын гэрээнд тусгагдаагүй шалтгаан, эрсдэлийн улмаас хохирол гарсан;
- Газар хөдлөлт, түүний дагавараас учирсан хохирол;
- Гарсан хохирлыг даатгуулагч буруутай этгээдээр нөхөн төлүүлсэн буюу нөхөн төлүүлэхээр шүүхийн шийдвэр гарсан;
- Энэхүү гэрээний дагуу хураамж төлөх үүргээ биелүүлээгүй буюу зохих ёсоор биелүүлээгүй бол;
- Нийтийг хамарсан байлдааны зэвсэг хэрэглэх, атомын болон цөмийн дэлбэрэлт, цацраг идэвхит цэнэгийн нөлөөгөөр үүссэн хохирол;
- Дайн, дайны шинжтэй тэмцэл, хувьсгал, маргаан, булаан эзлэх, барьцаалах, баривчлан саатуулах, мина хаях, бөмбөг дэлбэлэх зэрэг үйл ажиллагаанаас үүдсэн хохирол;
- Ажил хаялт, нийгмийн эмх замбараагүй байдал, иргэний бослого, үймээн, гэмт халдлага, террорист болон улс төрийн шинж чанартай үйл ажиллагааны улмаас үүдсэн хохирол;
|
9
|
Автотээврийн хэрэгслийн жолоочийн хариуцлагын даатгал
|
31
|
МУ-ЫН ХИЛИЙН БООМТООР НЭВТЭРЧ ИРСЭН ТРАНЗИТ БОЛОН ГАДААД УЛСЫН ДУГААРТАЙ ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН ЖОЛООЧИЙН ХАРИУЦЛАГЫН ДААТГАЛ
|
- Сэтгэл санааны хохирол;
- Хүрээлэн байгаа орчныг бохирдуулснаас үүссэн хохирол;
- Датгуулагчийн автотээврийн хэрэгсэл, ачаанд учирсан хохирол;
- Энэ хууль болон даатгалын гэрээнд заасан хэмжээнээс илүү гарсан хохирол.
|
10
|
Хариуцлагын даатгал
|
32
|
МЭРГЭЖЛИЙН ХАРИУЦЛАГЫН ДААТГАЛ
|
- Асбестоос үүдэлтэй амь нас, хөрөнгийн хохирол
- Холбоотой этгээдийн нэхэмжлэл
- Өрсөлдөөн, Худалдаа эсвэл татварыг хязгаарлах
- Гэрээний хариуцлага
- Шүүхийн шийдвэр
- Эрүүгийн болон санаатай үйлдэл
- Удирдах ажилтны хариуцлага
- Ажил эрхлэлт
- Бараа, үйлчилгээ
- Төлбөрийн чадваргүй байдал
- Гүтгэлэг, доромжлол
- Татан буулгах эсвэл шийтгэх хохирол, торгууль
- Цөмийн болон дайны эрсдэл, Засгийн газрын эсвэл Эрх бүхий байгууллагын шийдвэр
- Тэтгэврийн хариуцлага
- Бохирдол, задрал, Хорт бодис алдсан, асгарсан, ууршсанаас үүдэн шууд болон шууд бус замаар учирсан хохирлын хариуцлага.
- Өмнө гарсан нэхэмжлэл, нөхцөл байдал
- Бүтээгдэхүүн, барилга
- Хөрөнгө, тээвэрлэлт
- Терроризм
- Худалдааны хохирлыг
- Цахим мэдээлэл
|
34
|
АЖИЛ ОЛГОГЧИЙН ХАРИУЦЛАГЫН ДААТГАЛ
|
- Даатгуулагч санаатайгаар хохирол учруулсан буюу даатгалын тохиолдол бий болох нөхцөл, орчныг бүрдүүлсэн;
- Даатгуулагч даатгалын зүйлийн талаар даатгагчид худал мэдээлсэн, хуурамч бичиг баримт бүрдүүлсэн нь тогтоогдсон;
- Гарсан хохирлыг даатгуулагч буруутай этгээдээр нөхөн төлүүлсэн;
- Даатгалын гэрээнд заагдаагүй нөхцөл, эрсдэлийн улмаас гарсан хохирол;
- Даатгалын тохиолдол мөн эсэх нь нотлогдоогүй буюу нотлогдох боломжгүй болсон.
- Дайн, үймээн самуун, Ажил хаялт, террорист болон улс төрийн шинж чанартай үйл ажиллагаа, гэмт халдлага, нийгмийн эмх замбараагүй байдал, бослого, төрийн захиргааны байгууллагын акт шийдвэр зэргийн улмаас үүссэн нөхцөл байдал, улс төрийн тэмцэлд оролцсоноос үүссэн;
- Байлдааны зэвсэг хэрэглэх, цөмийн дэлбэрэлт, цацраг идэвхт бодис буюу туяаны нөлөө, цөмийн хаягдал, цөмийн зэвсгийн материал, цөмийн шатахуунаас гарах радиоидэвхт бохирдол юм уу үүнээс үүсэх ионжсон цацраг түүний үр дагавар;
- Хууль зөрчсөн үйл ажиллагаанаас үүдсэн хохирол түүний үр дагавар.
- Хууль тогтоомжид заасан бусад үндэслэл
- •Тээврийн хэрэгслийн ослоор ажилтанд учирсан хохирол
- Гэмт хэргийн шинжтэй үйлдлийн улмаас ажилтанд учирсан хохирол
- Даатгуулагчийн бие болон сэтгэл зүйн өвчин эмгэгээс шалтгаалж ажилтанд учирсан хохирол
- Даатгуулагчийн төлбөрийн чадваргүйгээс ажилтанд учирсан хохирол
- Даатгуулагчийн ажилтан нь дур мэдэн өөр ажил гүйцэтгэх болон ажлын байраа орхин яваад, түүнчлэн согтууруулах ундаа мансууруулах бодиñ хэрэглэсний болон хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны горимыг санаатай зөрчсөний улмаас учирсан хохирол
- Даатгагчийн гэрээнд заасан хариуцлагын хязгаараас хэтэрсан хариуцлагын шаардлага.
- Мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс бусад ажилтны өөрийн бие болон сэтгэл зүйн өвчин эмгэг болон эрүүл мэндээс шалтгаалан гарсан хохирол.
- Даатгуулагч хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааны нөхцөл орчныг бүрдүүлээгүй, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хууль, журам, дүрмийг шууд ноцтой зөрчсөн нөхцөлд ажилтныг ажилуулсны улмаас учирсан хохирол.
- Ажлын бус цагаар ажиллуулснаас үүдэн гарсан хохирол
- Дараах зам тээврийн осолтой холбоотой үүссэн аливаа хохирол Үүнд:
- жолоодох эрхгүй этгээд жолоодож явсан.
- техникийн бүрэн бус байдалтай тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцуулсан.
- шалтгаангүйгээр явах чиглэлээ өөрчилсөн.
- гэрээнд тусгайлан заагаагүй бол тэсрэх дэлбэрэх, шатамхай бодис ачиж явсаны улмаас үүдсэн хохирол.
- Дараах зүйлсийн боловсруулалт болон/эсвэл үйлдвэрлэлт болон/эсвэл агуулах болон/эсвэл тээвэрлэлт болон/эсвэл аливаа үйл ажиллагаа/ажиглалтаар үйл ажиллагаагаа явуулдаг аж ахуйн нэгжийн ажилчид:
- Сальют, пүүжин, хонгио, сум, дарь, нитроглицерин эсвэл аливаа бүсад тэсрэх бодис,
- Шахаж савалсан хий болон/эсвэл агаар,
- Бутан, метан, пропан болон бусад шингэн хий,
- Целлулоид болон/эсвэл пироксилин,
- Тэсрэх, хорт, хөнөөлт болон/эсвэл өндөр шатамтгай төрлийн газрын тосны хиймийн болон хиймийн бодис.
- Нийт цалингийн 10%-с дээш хэмжээ нь гадаадын иргэдэд олгодог аж ахуйн нэгж.
|
35
|
БАРИЛГА УГСРАЛТЫН ХАРИУЦЛАГЫН ДААТГАЛ
|
- Даатгуулагч санаатайгаар хохирол учруулсан буюу даатгалын тохиолдол бий болох нөхцөл, орчныг бүрдүүлсэн;
- Даатгуулагчийн өөрөө хариуцах хэмжээ;
- Даатгуулагч даатгагчид худал мэдээлсэн, хуурамч бичиг баримт бүрдүүлсэн;
- Энэхүү даатгалын гэрээнд тусгагдаагүй шалтгаан, эрсдэлийн улмаас хохирол гарсан;
- Газар хөдлөлт, түүний дагавараас учирсан хохирол;
- Гарсан хохирлыг даатгуулагч буруутай этгээдээр нөхөн төлүүлсэн буюу нөхөн төлүүлэхээр шүүхийн шийдвэр гарсан;
- Энэхүү гэрээний дагуу хураамж төлөх үүргээ биелүүлээгүй буюу зохих ёсоор биелүүлээгүй бол;
- Нийтийг хамарсан байлдааны зэвсэг хэрэглэх, атомын болон цөмийн дэлбэрэлт, цацраг идэвхит цэнэгийн нөлөөгөөр үүссэн хохирол;
- Дайн, дайны шинжтэй тэмцэл, хувьсгал, маргаан, булаан эзлэх, барьцаалах, баривчлан саатуулах, мина хаях, бөмбөг дэлбэлэх зэрэг үйл ажиллагаанаас үүдсэн хохирол;
- Ажил хаялт, нийгмийн эмх замбараагүй байдал, иргэний бослого, үймээн, гэмт халдлага, террорист болон улс төрийн шинж чанартай үйл ажиллагааны улмаас үүдсэн хохирол;
|
39
|
ЕРӨНХИЙ ХАРИУЦЛАГЫН ДААТГАЛ
|
- Даатгуулагч санаатайгаар хохирол учруулсан буюу даатгалын тохиолдол бий болох нөхцөл, орчныг бүрдүүлсэн;
- Даатгуулагч даатгалын зүйлийн талаар даатгагчид худал мэдээлсэн, хуурамч бичиг баримт бүрдүүлсэн нь тогтоогдсон;
- Гарсан хохирлыг даатгуулагч буруутай этгээдээр нөхөн төлүүлсэн;
- Даатгалын гэрээнд заагдаагүй нөхцөл, эрсдэлийн улмаас гарсан хохирол;
- Даатгалын тохиолдол мөн эсэх нь нотлогдоогүй буюу нотлогдох боломжгүй болсон.
- Дайн, үймээн самуун, Ажил хаялт, террорист болон улс төрийн шинж чанартай үйл ажиллагаа, гэмт халдлага, нийгмийн эмх замбараагүй байдал, бослого, төрийн захиргааны байгууллагын акт шийдвэр зэргийн улмаас үүссэн нөхцөл байдал, улс төрийн тэмцэлд оролцсоноос үүссэн;
- Байлдааны зэвсэг хэрэглэх, цөмийн дэлбэрэлт, цацраг идэвхт бодис буюу туяаны нөлөө, цөмийн хаягдал, цөмийн зэвсгийн материал, цөмийн шатахуунаас гарах радиоидэвхт бохирдол юм уу үүнээс үүсэх ионжсон цацраг түүний үр дагавар;
- Хууль зөрчсөн үйл ажиллагаанаас үүдсэн хохирол түүний үр дагавар.
- Хууль тогтоомжид заасан бусад үндэслэл;
- Ажил үүргээ гүйцэтгэж явсан ажилтан, ажил гүйцэтгэгч, туслан ажил гүйцэтгэгч, даатгуулагчийн ажиллагсдын амь нас, эрүүл мэндэд учирсан хохирол;
- Даатгуулагчийн эрхэлж буй үйл ажиллагаа нь зохих лиценз, тусгай зөвшөөрөлгүй тохиолдолд гарсан аливаа хохирол;
- Сайн дурын болон шууд хүлээн зөвшөөрсөн төлбөрүүд;
- Салют үйлдвэрлэл, сум болон тэсрэх бөмбөг болон тосон бүтээгдэхүүн эсвэл шахмал болон шингэн хийний үйлдвэрлэлээс үүдэн гарсан хохирол;
- Аливаа газар доогуурх уул уурхайн эрсдлүүд. Гэхдээ ил уурхайн хэсэг нь хасалт хэсэгт орохгүй.
- Төлбөрийн чадваргүй болох эрсдэл.
- Барилгын багана тулгуурыг авсан, сулруулснаас болон доргио чичиргээнээс үүдсэн хохирол;
- Даатгуулагчийн өмчлөл болон итгэмжлэлд байгаа эд хөрөнгөд учирсан хохирол;
- Даатгуулагчийн өөрийн хөрөнгөндөө хийсэн шаардлага хангаагүй, стандартын бус засварын ажлаас үүдсэн хохирол, түүний үр дагавар. Уг засварын ажлаас үүдэн үйлчлүүлэгч, гуравдагч этгээдийн бие эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учирсан бол энэ заалт хамаарахгүй.
- Даатгуулагчаас ажилчдын нийгэм спортын арга хэмжээнд болон хоол унданд зориулан зарцуулсан бараа бүтээгдэхүүн, ажил үйлчилгээнээс үүдсэн хохирол;
- Даатгуулагчийн өмнөөс ашиглаж байсан тээврийн хэрэгслийн механик гэмтэл эсвэл түүнээс холбогдон үүссэн гэмтэл бэртэл, хохирол;
- Даатгуулагчийн ашиглаж байсан эд хөрөнгө, тоног төхөөрөмж, бараа материалын хэвийн элэгдэл, хорогдол, түүнээс үүссэн хохирол;
- Техник тоног, төхөөрөмжийн ашиглалтын дүрэм, арчилгааны заавар зөрчсөн, ажиллах даац, ачаалал хэтрүүлснээс үүссэн хохирол;
- Хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны дүрэм, үйлдвэрлэлийн аюулгүй ажиллагааны журам зааврыг зөрчсөнөөс үүдэн гарсан хохирол;
- Гуравдагч этгээдийн өмнө хариуцлага хүлээхэд хүргэсэн нөхцөл байдлыг даатгуулагч санаатай бий болгосон бол даатгагч гэрээгээр хүлээсэн үүргээс чөлөөлөгдөнө.
|