Мэдээ мэдээлэл

ШҮГЭЛ ҮЛЭЭХ

Даатгалын ажилтан нь хувийн ашиг сонирхлоо нийтийн эрх ашгаас дээгүүрт тавих, авилга, шан харамж авах, залилах, мөнгө угаах, бусдыг хохироох зэрэг хууль бус, үйлдлийг таслан зогсоох зорилгоор Шүгэл үлээх бодлогыг хэрэгжүүлэн ажиллаж байна.

  • Шүгэл үлээх гэдэг нь Даатгалын ажилтны ёс зүйн дүрмийг зөрчих, ашиг сонирхлын зөрчил үүсгэх, эрх мэдлээ хэтрүүлэх, авлига, хээл хахуультай холбогдох, залилан мэхлэх зэргээр банкны нэр хүнд, нийтийн ашиг сонирхлыг хохироосон, хохироож болзошгүй нөхцөл байдал, үйлдлийн талаар мэдээлэл өгөх, өргөдөл, гомдол гаргах, тайлбар өгөхийг хэлнэ.
  • Шүгэл үлээгч гэж Даатгалын ажилтны ёс зүйн дүрмийг зөрчих, ашиг сонирхлын зөрчил үүсгэх, эрх мэдлээ хэтрүүлэх, авлига, хээл хахуультай холбогдох, залилан мэхлэх зэрэг үйдлийн талаар мэдээлэл өгөгч этгээдийг хэлнэ.

Шүгэл үлээсэн тохиолдолд шүгэл үлээгчийн аюулгүй байдлыг хангах, хувийн мэдээллийг нууцлах, хамгаалах арга хэмжээг авна.

Харилцагч таньд дээрх асуудал үүссэн, тохиолдсон бол доорх сувгуудыг ашиглан мэдээлэл, санал гомдлоо ирүүлэх боломжтой.

ТА МЭДЭЭЛЛИЙГ ДАРААХ СУВГУУДЫГ АШИГЛАН ИРҮҮЛНЭ ҮҮ

  • “Мөнх даатгал” ХХК-ийн лавлах дугаар
  • Бичгээр гомдол гаргах компанийн төв байран дээр ресепшнд хандах
  • И-мэйлээр хандах info@munkhdaatgal.mn