Хөрөнгийн даатгал

Даатгуулагчийн хөрөнгөбүх төрлийн барилга байгууламж, орон сууц, агуулах, бара материалыг хамгаалах ач холбогдолтой даатгал


Даатгуулагчийн эзэмшилийн дараах хөрөнгөд

  • Орон сууц, АОС, Хашаа байшин, Гэр, Зуслангийн байгин
  • Үйлдвэрийн болон оффисын зориулалт бүхий барилга байгууламж, орон сууц, агуулах зоорь, чингэлэг
  • Үйлдвэрийн болон оффисын хэрэглээний тоног төхөөрөмж
  • Үйлдвэрлэл ашиглаж буй үндсэн түүхий эд, материал болон туслах материал
  • Бэлэн бүтээгдэхүүн, бараа материал, сэлбэг хэрэгсэл түүний үлдэгдэл хөрөнгөд учирсан хохирлыг мөнгөн хэлбэрээр эсвэл сэлбэх, засах, солих зэргээр нөхөн төлбөр олгодог ач холбогдолтой даатгал юм.

Даатгалын үнэлгээ

Тухайн хөрөнгийг зах зээлийн өртөг болон балансын өртөгөөр нь үнэлж даатгуулачтай харилцан тохиролцож үнэлгээг тооцно.

Даатгалын хамгаалалт

1

Галын эрсдэл

Бүх төрлийн гал түймэр, тэсрэлт дэлбэрэлт

2

Цахилгаааны эрсдэл

Цахилгаан эрчим хүчний нөлөөлөл (хэвийн бус хэлбэлзэл, хэт ачаалал, богино холболт)

3

Байгалийн эрсдэл

Үер усны аюул, Хүчит хуй салхи, Аянга цахилгаан, Ширүүн бороо, мөндөрт цохиулах, Хөрсний нуралт.

4

Сантехникээс үүдэн гарах эрсдэл

Сантехникийн шугам хоолойн гэмтлээс шалтгаалж учирсан хохирол, ус алдалтаас учирсан хохирол, уур чийгэнд цохиулах, усанд автах түүнээс үүдэн гарах хохирол.

5

Нэмэлт эрсдэл

  • Хулгайн эрсдэл
  • Гуравдагч этгээдийн санаатай болон санамсаргүй үйлдэл.


  • Даатгалын тохиолдол болсон тохиолдолд нэн даруй холбогдох байгууллага руу мэдэгдэж хохиролын хэмжээг багасгах тал дээр ажиллана, 101, 102.
  • Үүний дараа нэн даруй даатгагч руу 7599-1100 утсаар мэдэгдэж чиглэл авна уу.
  • Даатгуулагчтай холбогдох боломжгүй үед: Даатгалын тохиолдолын тухайн орчин нөхцөл, ослын учир шалтгааныг нотлохуйц зураг, бичлэг хийж баримтжуулах ёстой ба даатгагчтай утсаар холбогдох боломжтой болсон даруй холбогдож мэдэгдэнэ.

  • Алхам 1 - Нөхөн төлбөрийн материал бүрдүүлж даатгалд илгээх (маягт татах)
  • Алхам 2 - Нөхөн төлбөрийн материалтай танилцаж хянах
  • Алхам 3 - Нөхөн төлбөрийн шийдвэр гаргах
  • Алхам 4 - Даатгуулагчийн дансанд нөхөн төлбөрийг шилжүүлэх

Даатгагч дараах тохиолдлууд болон түүнээс учирсан хохирлын даатгалын нөхөн төлбөрийг бүрэн буюу зарим хэсгийг олгохоос татгалзана. Үүнд:

 

  • Даатгуулагч санаатайгаар хохирол учруулсан буюу даатгалын тохиолдол бий болох нөхцөл, орчныг бүрдүүлсэн;
  • Даатгуулагчийн өөрөө хариуцах хэмжээ;
  • Даатгуулагч даатгагчид худал мэдээлсэн, хуурамч бичиг баримт бүрдүүлсэн;
  • Энэхүү даатгалын гэрээнд тусгагдаагүй шалтгаан, эрсдэлийн улмаас хохирол гарсан;
  • Газар хөдлөлт, түүний дагавараас учирсан хохирол;
  • Гарсан хохирлыг даатгуулагч буруутай этгээдээр нөхөн төлүүлсэн буюу нөхөн төлүүлэхээр шүүхийн шийдвэр гарсан;
  • Энэхүү гэрээний дагуу хураамж төлөх үүргээ биелүүлээгүй буюу зохих ёсоор биелүүлээгүй бол;
  • Нийтийг хамарсан байлдааны зэвсэг хэрэглэх, атомын болон цөмийн дэлбэрэлт, цацраг идэвхит цэнэгийн нөлөөгөөр үүссэн хохирол;
  • Дайн, дайны шинжтэй тэмцэл, хувьсгал, маргаан, булаан эзлэх, барьцаалах, баривчлан саатуулах, мина хаях, бөмбөг дэлбэлэх зэрэг үйл ажиллагаанаас үүдсэн хохирол;
  • Ажил хаялт, нийгмийн эмх замбараагүй байдал, иргэний бослого, үймээн, гэмт халдлага, террорист болон улс төрийн шинж чанартай үйл ажиллагааны улмаас үүдсэн хохирол;


Иргэдийн даатгал

Эд хөрөнгийн даатгал