Мэдээ мэдээлэл

ХАРИЛЦАГЧИЙГ ТАНЬЖ МЭДЭХ ҮЙЛ АЖИЛЛАГАА

ХАРИЛЦАГЧДААС ДАРААХ МЭДЭЭЛЛИЙГ ГАРГУУЛЖ АВНА.

  • Эцсийн өмчлөгчийн баримт бичиг, Эцсийн өмчлөгчийг мэдүүлэх маягт”

ЯАГААД ЭЦСИЙН ӨМЧЛӨГЧИЙГ ТОГТООХЫГ ШААРДДАГ ВЭ?

Хувь хүн, хуулийн этгээдийн эцсийн өмчлөгчийн талаарх мэдээллийг гаргуулан авснаар тухайн этгээдийг удирдан чиглүүлж, ашиг хүртэж буй өмчлөгч нь мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэх гэмт хэрэгт хамааралгүй, хууль ёсны бизнес эрхэлж буй этгээд мөн гэдгийг тогтоох зорилготой.

ЭЦСИЙН ӨМЧЛӨГЧ ГЭЖ ХЭН БЭ?

Хуулийн этгээдийн хувьд “Эцсийн өмчлөгч” гэж тухайн хуулийн этгээдийн хөрөнгийн дийлэнх хэсгийг дангаараа, эсхүл бусадтай хамтран өмчилж байгаа, эсхүл тухайн хуулийн этгээдийн үйл ажиллагааг удирдан чиглүүлж, эсхүл өөрийн үйлдлийг бусдаар төлөөлүүлэн хийлгэж байгаа, эсхүл хуулийн этгээдийг болон уг хуулийн этгээдээс хийх аливаа хэлцэл, түүнийг хэрэгжүүлэх үйл ажиллагааг удирдах замаар тухайн хуулийн этгээдийг өмчилж үр шим, ашиг орлогыг хүртэж байгаа хүнийг;

Хувь хүний хувьд “Эцсийн өмчлөгч” гэж тухайн хүний үйлдэл, үйл ажиллагааг удирдан чиглүүлж, эсхүл тухайн хүнээр өөрийн үйлдлийг төлөөлүүлэн хийлгэж үр шим, ашиг орлогыг хүртэж байгаа хүнийг;

Харилцагч та Зөрчлийн тухай хуулийн 11.29 дүгээр зүйлд тусгасан заалттай танилцана уу.

  • Харилцагчийг таньж мэдэх хүрээнд шаардсан мэдээллийг өгөхөөс татгалзсан тохиолдолд зөрчилтэй гүйлгээний үнийн дүнтэй тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг хураана;
  • Харилцагч албан ёсны эх сурвалж, баримт бичиг, мэдээ, мэдээллийн эх үүсвэрээ мэдүүлээгүй бол зөрчилтэй гүйлгээний үнийн дүнтэй тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг хураана;
  • Эцсийн өмчлөгчийг зөвөөр тодорхойлж өгөөгүй бол зөрчилтэй гүйлгээний үнийн дүнтэй тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг хураана;
  • Харилцагчийн хийж буй төлбөр тооцооны хүлээн авагчийн талаарх хуульд заасан мэдээллийг бүрэн агуулаагүй, холбоотой баримт материалыг гаргаж өгөөгүй бол зөрчилтэй гүйлгээний үнийн дүнтэй тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг хураана.