Жолоочийн хариуцлагын албан журмын даатгал

Даатгуулагч жолооч замын хөдөлгөөнд оролцох үедээ бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд учруулж болзошгүй хохирлыг нөхөн төлөх зорилготой бусдын өмнө хүлээх нэмэлт хариуцлага байна


Даатгалын үнэлгээ

Албан журмын даатгалын хувьд Жолоочийн даатгалын тухай хуулийн 9.1-д заасны дагуу дараах хэмжээтэй байна. Үүнд:

  • “А” ангиллын тээврийн хэрэгсэл 5 сая хүртэл
  • “В” ангиллын тээврийн хэрэгсэл 5 сая хүртэл
  • “С” ангиллын тээврийн хэрэгсэл 10 сая хүртэл
  • “Д” ангиллын тээврийн хэрэгсэлд 10 сая хүртэл
  • “Механизм” ангиллын тээврийн хэрэгсэл 5 сая хүртэл

Даатгалын хамгаалалт

1

Жолооч нь автотээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцох үедээ бусдын амь насанд учруулсан хохирол

2

Жолооч нь автотээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцох үедээ бусдын эрүүл мэндэд учруулсан хохирол

3

Жолооч нь автотээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцох үедээ бусдын эд хөрөнгөд учруулсан хохирол


  • Ослын газраас хөдлөхгүйгээр нэн даруй даатгагч руу 7599-1100 утсаар мэдэгдэж зөвөлгөө мэдээлэл авна уу.
  • Даатгуулагчтай холбогдох боломжгүй үед: Ослын газраас хөдлөхгүйгээр тухайн орчин нөхцөл, ослын учир шалтгааныг нотлохуйц зураг, бичлэг хийж баримтжуулах ёстой ба даатгагчтай утсаар холбогдох боломжтой болсон даруй холбогдож мэдэгдэнэ.
  • Замын цагдаагийн 124 дугаарт залгаж дуудлага өгнө үү.

  • Алхам 1 - Нөхөн төлбөрийн материал бүрдүүлж даатгалд илгээх (маягт татах)
  • Алхам 2 - Нөхөн төлбөрийн материалтай танилцаж хянах
  • Алхам 3 - Нөхөн төлбөрийн шийдвэр гаргах
  • Алхам 4 - Даатгуулагчийн дансанд нөхөн төлбөрийг шилжүүлэх

Даатгагч дараах тохиолдлууд болон түүнээс учирсан хохирлын даатгалын нөхөн төлбөрийг бүрэн буюу зарим хэсгийг олгохоос татгалзана. Үүнд:

 

  • Сэтгэл санааны хохирол;
  • Хүрээлэн байгаа орчныг бохирдуулснаас үүссэн хохирол;
  • Даатгуулагчийн автотээврийн хэрэгсэл, ачаанд учирсан хохирол;
  • Жолоочийн даатгалын тухай хууль болон энэ гэрээнд заасан хэмжээнээс илүү гарсан хохирол.


Иргэдийн даатгал

Хариуцлагын даатгал