Таны хүүхдийг учирж болзошгүй гэнэтийн ослоос улбаатай санхүүгийн эрсдэлд орохоос хамгаалах даатгал.
Бүтээгдэхүүний давуу тал
- 24 цагийн хамгаалалт
- Монгол улсын нутаг дэвсгэрт бүрэн үйлчилнэ
- Нөхөн төлбөрөө эмчилгээний зардлаар эсвэл тэтгэмж хэлбэрээр авах боломжтой
Даатгалын үнэлгээ
Даатгуулж буй хүүхдийн эцэг эх, халамжлагч тогтооно
Даатгалын хамгаалалт
|
1
|
Байгалийн эрсдэл
|
Хүчит салхи, цасан ба шороон шуурга, цочих хүйтрэл, хүйтэн бороо, аадар бороо, үер усны аюул, газар хөдлөлт, хөрсний нуралт, гулгалт, гал түймэр, аянга цахилгааны улмаас бэртэж гэмтэх
|

|
|
2
|
Ахуйн эрсдэл
|
Элдэв зүйлд цохиулах, хавчигдах, хавчуулах, унах, түлэгдэх, хөлдөх, осгох, наран цохиулах, угаартах, хорт хийнд хордох
|

|
|
3
|
Мал амьтны нөлөөллөөр үүсэх эрсдэл
|
Морь малнаас унах, чирэгдэх, малд дайруулах, мөргүүлэх, өшиглүүлэх, хазуулах
|

|
|
4
|
Зам тээврийн ослоос үүдэлтэй эрсдэл
|
Авто осолд өртөх, мөргүүлэх, дайруулах, унах, живэх
|

|
- Гэнэтийн осолд өртсөн бол нэн даруй эмнэлгийн тусламж авна
- Үүний дараа даатгагч руу 7599-1100 утсаар мэдэгдэж чиглэл авна уу.
- Даатгуулагчтай холбогдох боломжгүй үед: Эмнэлгийн тусламж авсан, эмч болон эм тарианы зардал болон эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн баримтжуулах ёстой ба даатгагчтай утсаар холбогдох боломжтой болсон даруй холбогдож мэдэгдэнэ.
- Алхам 1 - Нөхөн төлбөрийн материал бүрдүүлж даатгалд илгээх (маягт татах)
- Алхам 2 - Нөхөн төлбөрийн материалтай танилцаж хянах
- Алхам 3 - Нөхөн төлбөрийн шийдвэр гаргах
- Алхам 4 - Даатгуулагчийн дансанд нөхөн төлбөрийг шилжүүлэх
- Даатгалын тухай хуулийн 8.5-д заасан нөхцөлүүд: (Даатгуулагчийн хууль зөрчсөн үйлдлийн үр дагавар, хохирол; Даатгуулагч санаатайгаар хохирол учруулсан буюу даатгалын тохиолдол бий болох нөхцөл, орчныг бүрдүүлсэн;
- Бүх төрлийн өвчин, эмгэг түүнээс үүдсэн бүх төрлийн эрсдэлүүд;
- Даатгалын хугацаа эхлэхээс өмнө учирсан гэнэтийн ослын тохиолдлын үр дагавар;
- Амиа хорлох, хорлохоор завдсан болон түүний үр дагавар;
- Согтууруулах ундаа, мансууруулах, сэргээх үйлчилгээтэй бодис болон сэтгэцэд нөлөөлөх эм хэрэглэснээс үүдэн гэмтэж бэртсэн;
- Дайн байлдаан, үймээн, самуун, бослого, террорист үйл ажиллагаа, ажил хаялт, төрийн эргэлтийн үр дагавар;
- Нотолгоогүй хохирол, буруутай этгээдээр учирсан хохирлоо бүрэн төлүүлсэн, өөр бусад төрлийн даатгалаар төлөгдөх хохирол;
- Монгол улсын нутаг дэвсгэрээс гадагш учирсан тохиолдол;
- Хурдан морины уралдаан, хурдан морины уяа сойлгын ажлаас үүдэлтэй гэнэтийн осол; / хурдан морь унаач хүүхдийн даатгал заавал хийлгэдэг /
Даатгалын гэрээний нөхөн төлбөр олгохгүй ерөнхий нөхцөл ийм байх ба тухайн бүтээгдэхүүний онцлогоос хамааруулан талууд харилцан тохиролцож нөхөн төлбөр олгохгүй нөхцөлийг өөрөөр гэрээ байгуулж болно.