Хамгийн том шагналын сантай "Даатгал бидний амьдралд" гар зургийн уралдаанд хүүхэд багачууд та бүхнийг оролцохыг урьж байна.
ЗОРИЛГО:
Хүүхэд багачууддаа даатгалын боловсрол олгох, даатгалын ач тусыг нэмэгдүүлэх.
СЭДЭВ:
Даатгалтай холбоотой бүхий л сэдвээр оролцох боломжтой.
Шагнал (насны ангилал бүрт)
1-р байр Nintendo Switch + гарын бэлэг
2-р байр 500,000₮ + гарын бэлэг
3-р байр 300,000₮ + гарын бэлэг
Тусгай байр 10 хүүхдэд гарын бэлэг
Уралдаанд оролцох насны ангилал:
4-6 нас
7-11 нас
12-14 нас
Уралдаанд оролцохын тулд доорх болзолыг хангасан байх ёстойг анхаарна уу!
1. Хүүхдийнхээ зурсан зургийг dulamsuren@munkhdaatgal.mn хаягруу явуулах (Та өөрийн утасны дугаар, хүүхдийн овог, нэр, нас, зургийн тайлбарын хамт явуулаарай!)
2. Гар зургийг А4 цаасан дээр зурсан байх
Шалгаруулах журам:
- Гар зургийн уралдаанд оролцогчдын зурсан зургийг Мөнх Даатгал компанийн Facebook хуудсанд байршуулах ба хамгийн олон REACTION авсан оролцогчдыг нас, насны ангилалд нь шилдгээр шалгаруулна.
- Тухайн оролцогчийн зурсан зургийг емэйл-ээр ирсэн өдөр нь бид нийтлэх бөгөөд та эрт явуулах тусам reaction-оо эрт цуглуулах боломжтойг анхаарна уу!
Шилдгүүдийг шалгаруулах хугацаа:
2023 оны 09-р сарын 25
Дэлгэрэнгүй мэдээллийг:
9949-0739