Мэдээ мэдээлэл

Зөв аялал эрүүл мэнд, гэнэтийн ослын хүртээмжтэй даатгалдаа хамрагдан аюулгүй зорчино уу...

2023 оны 03-р сарын 14-ний шөнө Улаанбаатар хотоос Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын чиглэлд явж байсан зорчигч тээврийн автобус цаг агаарын гамшигт үзэгдлээс улбаалан цасанд боогдож, улмаар Улаанбаатар хотоос нэн дариу нэмэлт автобус очиж зорчигчдыг аюулгүй газар хүргэн, хоол ундаар хангаж ажиллаа.

Тус автобусны зорчигчид нийтийн тээврээр зорчин явагчийн “Зөв аялал” эрүүл мэнд, гэнэтийн ослын хүртээмжтэй даатгалд хамрагдсан байсан тул байгалийн энэхүү гамшигт үзэгдлийг ямар ч эрсдэлгүй давж чадсан юм.

Бид цаг агаарын гамшигт үзэгдлээс болж саатсан нийт зардлыг түргэн шуурхай олгож, зорчигчдыг аюулгүй байлгах талаас нь бүрэн анхаарч ажиллаж байгаа бөгөөд зорчигч та бүхэн хот хооронд явахдаа цаг агаарын урдчилсан мэдээлэлтэй сайтар танилцаж, "Зөв аялал" эрүүл мэнд, гэнэтийн ослын хүртээмжтэй даатгалдаа хамрагдан аюулгүй зорчино уу.

GFS