Тээврийн хэрэгслийн даатгал

Таны тээврийн хэрэгсэлд учирсан хохирлыг мөнгөн хэлбэрээр эсвэл сэлбэх, засах, солих зэргээр нөхөн төлбөр олгодог ач холбогдолтой даатгал юм.


Даатгалын үнэлгээ

Тухайн тээврийн хэрэгслийн зах зээлийн үнээр бодно.

Даатгалын хамгаалалт

ДААТГАЛЫН ЭРСДЭЛҮҮД

ЭРСДЭЛИЙН ТАЙЛБАР

МӨНХ ХҮЛЭГ

ГАН ХҮЛЭГ

ТӨМӨР ХҮЛЭГ

ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНД ОРОЛЦОХ ҮЕИЙН ЭРСДЭЛҮҮД

Зам тээврийн осол: Тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцож байх үед даатгалын тохиолдол болох болзол бүрдэн хохирол учрахыг

  • 100%
  • 90%
  • 80%

БАЙГАЛИЙН ЭРСДЭЛ

Газар хөдлөлт, хөрсний нуралт, аянга, бороо, мөндөр, үер, хуй салхи, хүчтэй шороон шуургын шууд нөлөөгөөр даатгалын зүйлд хохирол учрахыг

  • 100%
  • 90%
  • 80%

ЗОРИУЛАЛТЫН ЗОГСООЛ ГАРАЖ БОЛОН БУСАД ГАЗАР БАЙРЛАХ ҮЕИЙН ЭРСДЭЛ

Зогсоолд байрлуулах үеийн эрсдэлүүд: Хатуу биет мөргөх, шүргэх

Зогсоолд байх үеийн эрсдэл: Зогсоол талбай, гаражид зогсож байх үед мөргүүлэх, шүргүүлэх, дээрээс юм унах, сантехникийн гэмтлээс үүссэн эрсдэл болон барилгын нуралт, цөмрөлт

  • 100%
  • 90%
  • 80%

ДААТГУУЛАГЧААС БУСАД ЭТГЭЭД ЖОЛООДОХ ҮЕИЙН ЗАМ ТЭЭВРИЙН ОСОЛ

Даатгалын гэрээнд нэр заасан жолоочоос бусад этгээдэд жолоо шилжүүлсэн үед учирсан зам тээврийн осол

  • 100%
  • 90%
  • 80%

ГАЛ ТҮЙМЭР

Даатгуулагчийн үйлдлээс хамааралгүйгээр даатгалын зүйлд дотоод бус гаднын нөлөөллөөс үүдсэн галын эрсдэлээс хохирол учрах

  • 100%
  • 90%
  • 80%

ДЭЛБЭРЭЛТ

Даатгуулагчийн үйлдлээс хамааралгүйгээр  гаднын нөлөөллөөс үүдсэн дэлбэрэлтийн  эрсдэлээс даатгалын зүйлд хохирол учрах

  • 100%
  • 90%
  • 80%

ШИЛНИЙ ЭРСДЭЛ

Зам тээврийн ослоос үл хамаарах шалтгаанаар үүссэн урд хойд  салхи, хаалганы шилэнд учирсан хохирол

  • 100%
  • 90%
  • 80%

МАЛ, АМЬТНААС УЧРУУЛАХ ЭРСДЭЛ

Тээврийн хэрэгсэл зам тээврийн хөдөлгөөнд оролцож байх үедээ мал, амьтан, шувуу мөргөж тээврийн хэрэгсэлд хохирол учрах

  • 100%
  • 80%
  • 60%

ХУЛГАЙ ТҮҮНИЙ ҮР ДАГАВАР

Гуравдагч этгээд  шунахайн сэдлээр даатгалын зүйлийг бүхэлд, хэсэгчлэн нууц далд аргаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, бүр мөсөн үрэгдүүлэх

  • 100%
  • 90%
  • 80%

ДЭЭРЭМ ТҮҮНИЙ ҮР ДАГАВАР

Гуравдагч этгээд Даатгуулагчийн биед хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж даатгалын зүйлийг бүхэлд нь эсвэл хэсэгчлэн булаан авах

  • 100%
  • 90%
  • 80%

ГУРАВДАГЧ ЭТГЭЭДИЙН САНААТАЙ, САНААНДГҮЙ ҮЙЛДЛЭЭС УЧИРСАН ЭРСДЭЛ

  • 100%
  • 90%

-

НЭМЭЛТ ТОНОГ ХЭРЭГСЛИЙН ХУЛГАЙ

Даатгалын үнэлгээнд нэмэлтээр оруулж даатгуулсан бол нэмэлт суурилуулсан хуулга тоног хэрэгсэл, Лед гэрэл, Сноркел, офф роуд тоноглол, обуд.

  • 100%

-

-

ДУГУЙН ЭРСДЭЛ

Замын  хөдөлгөөнд оролцож  байх үед хурц ирмэгтэй зүйлд зүсэгдэх, урагдах байдлаар зөвхөн дугуйнд учирсан хохирол

  • 100%

-

-

КАБИНД ХУРЦ ҮНЭРТЭЙ ШИНГЭН ЗҮЙЛ АСГАРАХ

Тээврийн хэрэгслийн кабинд хурц үнэртэй шингэн зүйл асгарч хэвийнхээр зорчих явах боломжгүй болсны улмаас мэргэжлийн байгууллагаар үнэрийг

саармагжуулах, цэвэрлэх, ариутгал хийлгэх

500,000 ₮

-

-

СУУДЛЫН ГЭНЭТИЙН ОСЛЫН ДААТГАЛ

Даатгуулагч, жолооч гэмтсэн тохиолдолд олгох эмчилгээний зардлыг сонгосон багцын заасан мөнгөн дүн хүртэл нөхөн олгоно.

500,000 ₮

300,000 ₮

200,000 ₮

НЭМЭЛТ ҮЙЛЧИЛГЭЭ

ХОХИРЛЫН ҮНЭЛГЭЭНИЙ ЗАРДАЛ

  •  

50%

 

24 ЦАГИЙН ОСЛЫН ДУУДЛАГЫН ҮЙЛЧИЛГЭЭ

  •  
  •  
  •  

ХУУЛЬ, ЭРХЗҮЙН ЗӨВЛӨГӨӨ

  •  
  •  
  •  

Замын хөдөлгөөний дүрмийг ноцтойгоор зөрчсөн буюу улаан гэрэл, цагаан шугам зөрчсөн, хурд хэтрүүлсэн бол олгохоор тооцсон нөхөн төлбөрийн 50 (тавин) хувийг олгоно.


  • Ослын газраас хөдлөхгүйгээр нэн даруй даатгагч руу 7599-1100 утсаар мэдэгдэж зөвөлгөө мэдээлэл авна уу.
  • Даатгуулагчтай холбогдох боломжгүй үед: Ослын газраас хөдлөхгүйгээр тухайн орчин нөхцөл, ослын учир шалтгааныг нотлохуйц зураг, бичлэг хийж баримтжуулах ёстой ба даатгагчтай утсаар холбогдох боломжтой болсон даруй холбогдож мэдэгдэнэ.
  • Замын цагдаагийн 124 дугаарт залгаж дуудлага өгнө үү.

  • Алхам 1 - Нөхөн төлбөрийн материал бүрдүүлж даатгалд илгээх (маягт татах)
  • Алхам 2 - Нөхөн төлбөрийн материалтай танилцаж хянах
  • Алхам 3 - Нөхөн төлбөрийн шийдвэр гаргах
  • Алхам 4 - Даатгуулагчийн дансанд нөхөн төлбөрийг шилжүүлэх

Даатгагч дараах тохиолдлууд болон түүнээс учирсан хохирлын даатгалын нөхөн төлбөрийг бүрэн буюу зарим хэсгийг олгохоос татгалзана. Үүнд:

 

  • Даатгуулагч, жолооч санаатайгаар хохирол учруулсан буюу даатгалын тохиолдол болох орчин нөхцөл бүрдүүлсэн, илэрхий эрсдэлээс зайлсхийгээгүй;
  • Даатгагчид худал мэдээлсэн, хуурамч бичиг баримт бүрдүүлсэн;
  • Даатгалын гэрээнд тусгагдаагүй шалтгаан, эрсдэлийн улмаас хохирол гарсан;
  • Учирсан хохирлыг буруутай этгээдээр нөхөн төлүүлсэн;
  • Техник тоног, төхөөрөмжийн ашиглалтын горим зөрчсөн, даац, ачаалал хэтрүүлснээс үүссэн хохирол;
  • Даатгалын зүйлийн өмчлөлд өөрчлөлт орсон талаар Даатгагчид 14 хоногт багтаан мэдэгдээгүй үед учирсан хохирол;
  • Даатгалын зүйлийг согтуугаар жолоодох, гэмт хэргийн зорилгоор болон хууль бусаар ашиглаж явах үед учирсан хохирол;
  • Нэмэлт эрсдэлээр даатгуулаагүй тээврийн хэрэгсэл хулгайд алдсан болон дээрэмдүүлсэн, тэдгээрээс үүдэн гарсан хохирол;
  • Нэмэлт тоноглолыг тусгайлан үнэлж даатгуулаагүй тохиолдолд нэмэлт тоноглолд учирсан хохирол;
  • Монгол Улсын нутаг дэвсгэрээс гадна учирсан хохирол;
  • Даатгалын тохиолдлыг баталгаажуулах боломжгүй болсон буюу Гэрээний 8.2.1, 8.2.2-д заасан үүргээ биелүүлээгүй;
  • 2018 оны 8 сарын 08-ны өдөр батлагдсан МУ-ын замын хөдөлгөөний дүрмийн 4-р хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчил нь даатгалын тохиолдол үүсэх шууд шалтгаан болсон бол тэдгээрээс учирсан хохирол;
  • Зорчигчийн хамгаалалтын бүс хэрэглээгүйн улмаас тээврийн хэрэгсэлд учруулсан хохирол;
  • Тээврийн хэрэгслийг зориулалтын бусаар ашиглах (Ан ав хөөх, уралдаанд орох, зөвшөөрөлгүй хүн тээвэрлэх...г.м);
  • Дугуйн гадуур бүрээс, олгой, механик эвдрэл болон мотор цохисон, тээврийн хэрэгслийн эд ангийн хэвийн эвдрэл, гэмтлүүд;
  • Даатгуулагч байгууллагатай хөдөлмөрийн буюу ажил гүйцэтгэх гэрээгүй хүн жолоодож явах үед гарсан аливаа хохирол;

 



Иргэдийн даатгал

Эд хөрөнгийн даатгал