Ажил олгогчийн хариуцлагын даатгал

Даатгуулагч (ажил олгогч) нь хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж буй ажилтны амь нас, эрүүл мэндэд учрах хохирлыг хамгаална.


Даатгалын хамгаалалт

1

Үйлдвэрлэлийн осол

2

Мэргэжлээс шалтгаалах өвчин

3

Хурц хордлого

 

Гэнэтийн осол

4

Даатгуулагчийн үйл ажиллагааны онцлогт тохирсон бусад эрсдэл

Нэмэлтээр

 

GFS

ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ОСОЛ

Хөдөлмөрийн гэрээгээр үйлдвэр аж ахуй нэгж байгууллагад ажиллаж буй ажилтан хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх явцад үйлдвэрлэлийн болон түүнтэй адилтгах хүчин зүйлийн үйлчлэлд өртөж эрүүл мэнд, бие эрхтэндээ гэмтэл авахыг үйлдвэрлэлийн осол гэж үзнэ.

GFS

МЭРГЭЖЛЭЭС ШАЛТГААЛАХ ӨВЧИН

“Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай” хуулийн 3.1 Хөдөлмөрлөх явцад үүссэн үйлдвэрлэлийн сөрөг хүчин зүйлийн нөлөөллөөс шалтгаалсан өвчнийг мэргэжлээс шалтгаалсан өвчин гэж заасны дагуу ойлгоно.

GFS

ХУРЦ ХОРДЛОГО

Хоолны хордлого /ажилчдын цайны газар нь даатгуулагчид шууд харьяалагдах тохиолдолд/

GFS

ГЭНЭТИЙН ОСОЛ

Ажил олгогчийн даатгуулсан хөдөлмөрийн үндсэн болон түр гэрээтэй ажилтан ажлын байранд ажил үүргээ гүйцэтгэж байх үе болон ажилдаа ирэх, буцах замдаа урьдчилан харах боломжгүй гэнэтийн тохиолдлын улмаас бие эрхтэн эрүүл мэндэд нь гэмтэл учрахыг гэнэтийн осол гэж үзнэ.




Байгууллагын даатгал

Хариуцлагын даатгал